Италийн 72 настай аялагч эмэгтэй Вена Каммарота алдарт Марко Пологийн аяллын маршрутаар явган аялал хийхээр бэлтгэж байна. Вена 2022 оны дөрөвдүгээр сарын сүүлээр Италиас гарч, 2023 онд Бээжинд барианд орох юм. Хэрэв барианд орж чадах юм бол тэр Италиас Бээжинд явган очсон анхны эмэгтэй болно.
Вена Каммарота Итали, Словен, Серби, Болгар, Турк, Гүрж, Азербайжан, Иран, Туркменистан, Узбекистан, Кыргызстан, Казахстан, Монгол улсуудаар дайрч, Бээжинд хүрэх төлөвлөгөөтэй.
Энэ аяллаараа тэр Италийн архелогийн шинжлэх ухаан дэлхийн соёл, түүхэнд ямар хувь нэмэр оруулсныг дэлхий дахинд харуулах гэнэ. Азербайжанаас Туркменистанд очихдоо л усан онгоцонд суухаас бусад бүх замыг явган туулна. Аялагчийн биеийн байдлыг эмч нар тусгай аппын тусламжтайгаар байнга зайнаас хянана.
Вена Каммарота 2017 онд Германы утга зохиолын сонгодог төлөөлөгч Иоганн Вольфганг фон Гетегийн “Италиар аялсан нь” номд гарсан маршрутаар аялсан анхны эмэгтэй аялагч болж байсан. Энэ удаагийн аялалдаа 1800 метрийн өндөрт бэлтгэл хийж, Марко Пологийн зохиолыг уншин, бэлтгэж байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 2 )
72-той, мундаг эмэгтэй байна.Монголд тавтай аялаарай
АРДЧИЛСАН МОНГОЛ УЛСАД ТАВТАЙ МОРИЛ. АЯН ЗАМДАА САЙН ЯВААД ИРЭЭРЭЙ.