ФОТО: "House of Gucci"-гийн улаан хивснээ АЛХСАН ЗОЧИД

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 10

Энэ сарын 9-нд Лондон хотын "Odeon Leicester" кино театрт энэ оны хамгийн өндөр хүлээлттэй байсан киноны нэг болох "House of Gucci" киноны нээлт боллоо.

Киног 1995 онд болсон Маурицио Гуччигийн аллагын тухай Сара Гей Фордений зохиолоор бүтээсэн юм. 
 


Нээлтийн улаан хивсний ёслол оддоор дүүрэн байлаа. Эхлээд киноны гол дүрийн нэг Жаред Лето гарч ирсэн. Тэр хэзээ ч хар костюмтай шоунд ирдэг хүн биш.
 


Сальма Хайек алтан Gucci даашинзтай ёслолд оролцлоо. Тэр цагаан, шар бриллиант зүүж, хуучин цагийн Холливуд стиль бүрдүүлсэн байв. 
 


Адам Драйвер хар хөх Гүччи костюм, цагаан цамц, хар гутал, хөх торгон зангиатай иржээ. Адам энэ кинонд Леди Гагагийн дүрийн эр нөхрийн дүрийг бүтээсэн.
 


Гэвч ёслолд ирсэн бүх зочдыг анхаарлын төв нь киноны гол дүр Леди Гага байлаа. Гага өнгөрсөн зууны наяад оныг эргэн сануулсан юм.
 


Алдарт Софи Лорений дүрд тоглосон Мадалина Генеа.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top