Сири дайны улмаас 23.5 тэрбум ам.долларын хохирол амсжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 13

Сирийн төр болон хувийн хэвшил дайны улмаас нийт 23.5 тэрбум ам.долларын хохирол амсжээ.

Сирийн Аж үйлдвэрийн сайд Сияд Саббагийн мэдээлснээр, алан хядагчид тус улсын хүнс, эмийн үйлдвэрүүд зэрэг чухал дэд бүтцийг зорилготойгоор устгаж байжээ. Хамгийн их хохирлыг газрын тос боловсруулах салбар, сүлжмэлийн үйлдвэрүүд амссан байна.

Сири дэх зэвсэгт мөргөлдөөн 2011 оноос хойш үргэлжилж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top