Боловсролын салбарын төсөв цахим боллоо

2021 оны 11 сарын 16

Боловсрол, шинжлэх ухааны яам Монгол Улсын хэмжээнд анх удаа салбарын төсвийн төслийг цахимаар нэгтгэн хүлээж авчээ.

Өнгөрсөн баасан гарагт Монгол Улсын 2022 оны төсвийг Улсын Их Хурал баталсан. Баталсан төсвийн хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны салбар ирэх онд 2,4 их наяд төгрөгийн төсөв захиран зарцуулна. Төсөв баталснаас хойш эхний ажлын өдөр буюу өнөөдөр Боловсрол, Шинжлэх ухааны яам, Сангийн яам, Боловсролын мэдээллийн технологийн төв хамтарсан сургалт зохион байгууллаа. Сургалтад орон нутгийн боловсролын газрын удирдлагууд, төсөв, санхүү, статистик, мэдээллийн сан хариуцсан 80 орчим мэргэжилтэн хамрагдаж төсвийн цахим шилжилтийг хэрхэн удирдан зохион байгуулах талаар мэдээлэл авлаа.

Боловсрол, шинжлэх ухааны яам Монгол Улсын хэмжээнд анх удаа салбарын төсвийн төслийг цахимаар нэгтгэн хүлээж авсан. Ирэх онд боловсролын салбарт эрх зүйн болон төсвийн реформ хийгдэнэ. Тиймээс энэ мэргэжилтнүүдийг сургах, дадлагажуулах, зөв удирдан зохион байгуулахаас энэ реформ хэрхэн амжилттай хэрэгжих вэ гэдэг нь хамаарах юм гэж БШУЯ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top