Сирийн нийслэл Дамаск хотын захын дүүргүүд рүү Израилийн зүгээс пуужингийн цохилт иржээ.
Сирийн SANA агентлагийн мэдээлснээр Израил улс Дамаск хотын зах руу Голаны өндөрлөгөөс хоёр пуужингаар довтолжээ.
Цохилт орон сууцны бус барилгыг оносон байна. Амиа алдсан болон гэмтэж бэртсэн хүн байхгүй аж.
Дайсны нэг пуужинг алдагдалгүй харвасан гэж мэдээлжээ.
Өнгөрсөн аравдугаар сарын сүүлчээр Дамаскийн зах руу Голаны өндөрлөгийн зүгээс пуужингийн дайралт ирж, Сирийн цэргийн алба хаагчид шархдаж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )