Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2021 оны аравдугаар сарын байдлаар, урьдчилсан гүйцэтгэлээр 12.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.0 (48.2%) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 10.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.1 (41.0%) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна.
Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 12.2 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.5 их наяд төгрөгийн алдагдалтай гарч, төсвийн алдагдал өмнөх оны мөн үеэс 1.7 (52.5%) их наяд төгрөгөөр буурчээ.
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ аравдугаар сард 1.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 156.7 (15.9%) тэрбум төгрөг, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 122.5 (8.9%) тэрбум төгрөгөөр тус тус буурчээ.
Сэтгэгдэл ( 0 )