ДЭМБ-аас эх, нярайн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулав

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 23

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас эх, нярайн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмж болох хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан төрөх ор, нярайн дулаацуулах ширээ, нярайн шарлалтын эмчилгээний аппарат,  өвчтөний монитор, автомат тариурын шахуурга зэрэг 13 нэр төрлийн багаж тоног, төхөөрөмжийг Нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар болон Архангай, Баянхонгор, Дорноговь, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн төрөх тасгуудад хүлээлгэн өгч байна. Тоног төхөөрөмж гардуулах ёслолд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын суурин төлөөлөгч Сергей Диордица нар оролцон Нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар болон орон нутгийн төлөөлөл болох Төв аймгийн Эрүүл мэндийн газарт хүлээлгэн өглөө.

Ёслолын үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд  “ Энэ хүнд цаг үед санхүү болон техникийн туслалцаа үзүүлж байгаа Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад талархахын зэрэгцээ Засгийн Газрын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны хуралдааны шийдвэрээр нийслэлийн амаржих газруудыг Эрүүл мэндийн яамны харьяанд авсан. Учир нь эх, хүүхдийн эрүүл мэнд нь аливаа улс орны хөгжил, хүн амын эрүүл мэндийн түвшинг илтгэдэг гол үзүүлэлт тул Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам эх, нярайн эрүүл мэндэд онцгой анхаарч байна. Нийслэлийн амаржих газрууд нь Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа байгууллага байсан бөгөөд Эрүүл мэндийн яамны харьяанд шилжиснээр эх барихын тусламж, үйлчилгээг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн хүний нөөцийг чадавхжуулснаар тусламж, үйлчилгээний чанар сайжирч “Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт-2030”, “Алсын хараа-2050”-д хүрэхэд чухал алхам болно гэж харж байна. Эх, нярайн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах үйл ажиллагааг үе шаттайгаар явуулна” гэдгээ онцлон тэмдэглэв.


 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.57.92.242) 2021 оны 11 сарын 24

эх нялхасаа тохижуул хэлмэгдсэн омгийнхон кино шиг л сонин газар байх юмаа

0  |  0
toin(192.82.69.163) 2021 оны 11 сарын 23

uuchure har zah zeeld odorto 100 terbum dolar ergedin bilee. ene ahr ah uchure taradag atman bol mendee.monhbold

0  |  0
neeltteiu niigem(192.82.69.163) 2021 оны 11 сарын 23

mongolin hamgin tom uuchure hun hargislal hideg tamaldag humus bol pengshui ganbaatar

0  |  0
forum(192.82.69.163) 2021 оны 11 сарын 23

mongol uuchure hun aldag hun bol uuchure atman hamgin tom atman pegshui ganbaatar.

0  |  0
Top