Их Британийн Сomparitech дэлхийн улс орнуудын интернет цензурын чансааг гаргалаа. Интернет цензурийг янз бүрийн торрент, порно сайт, олон нийтийн сүлжээ, VPN, улс төрийн хэвлэл, мессенжер, VoIP хязгааралалт, хориг байдаг эсэхээр гаргасан байна.
Хэрэв дээрх контентууд зөвшөөрөгддөг ч хязгаарлалт байдаг бол тухайн оронд 1 оноо нэмнэ. Бүрэн хориглодог бол 2 оноо, мессенжер, VoIP-ийн хоригт 1 оноо өгнө. Хэрэв бүх зүйлийг хориглосон бол 11 оноо. Өөрөөр хэлбэл оноо их байх тусам тухайн орон интернет цензуртэй гэсэн үг юм.
Хамгийн их цензуртэй оронд Хойд Солонгос, Хятад (11/11), Иран (10/11), Беларусь, Катар, Сири, Таиланд, Туркменистан, АНЭУ (8/11) багтлаа.
Харин интернет цензур хамгийн бага оронд ганцхан оноотой Перу, Чили, Парагвай, Шинэ Зеланд, Монгол, Эстони, Литва, Словак, Чех, Швейцар болон Африкийн хэд хэдэн орон тооцогджээ (1/11).
Сэтгэгдэл ( 1 )
Бй бэлэг гоё шүү дээ