“Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”-д өнөөдөр /2021.11.24/ “Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн форум 2021” арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
Форумаар барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлттэй холбоотой асуудлуудыг төр болон хувийн хэвшил хамтдаа хэлэлцэнэ. Барилгын материал үйлдвэрлэгчдийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа сэдвийн хүрээнд нэр бүхий оролцогчид дараах сэдвүүдээр илтгэл тавина.
“Барилгын материалын үйлдвэрлэлд баримталж буй бодлого, “Барилгын материал үйлдвэрлэгчдийн улсын зөвлөгөөн-2020”-ийн биелэлт, үр дүн”
“Барилгын материалын үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудал, оролцогч талуудын хамтын ажиллагаа”
“Барилгын материалын үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх олон улсын туршлага”
“Барилгын материалын түүхий эдийн ханган нийлүүлэлтэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх боломж” сэдвээр тус тус илтгэл тавина.
Мөн форумын хүрээнд “Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломж, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг болно.
“Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн форум 2021” арга хэмжээг Барилга, хот байгуулалтын яам, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, “Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ, “Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк” хамтран зохион байгуулж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )