Т.Төмөрбаатар: Барилгын материалын ЧАНАРТ эрсдэлд суурилсан хяналт тавьж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 11 сарын 24

“Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн форум-2021” арга хэмжээний хүрээнд өнөөдөр /2021.11.24/  “Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн форум“ болж байна. Энэхүү форум үдээс хойш “Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломж, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгээр үргэлжиллээ. 

Хэлэлцүүлгийн модератороор Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, панелистуудаар БХБЯ-ны БМҮХ-ийн дарга Д.Батзориг, ГХЯ-ны ОУ-ын гэрээ, эрх зүйн газрын хилийн хэлтсийн дарга Д.Болд, Хөгжлийн банкны Бизнес хөгжил хариуцсан дэд захирал С.Цэрэндаш, МХЕГ-ын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Экспорт, импортын зохицуулалтын хэлтсийн дарга Т.Төмөрбаатар болон ХБМХҮТП-ийн төслийн удирдагч Х.Мандахбаяр, “Барилгын материалын ханган нийлүүлэлтийн зөвлөл” ТББ-ын тэргүүн Г.Батсүх, "Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал О.Лхагвадорж нар оролцлоо.

Энэ үеэр МХЕГ-ын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Экспорт, импортын зохицуулалтын хэлтсийн дарга Т.Төмөрбаатар "Экспорт, импортын ачаа дээр ариутгал хийж байна. Жолооч нарын эрүүл мэндийг анхаарч ажиллаж байна. Бүх журмын дагуу хорио цээрийн дэглэмээ сахиад явж байна. Барилгын материалын аюулгүй байдал, чанар дээр эрсдэлд суурилсан хяналт тавьж ажиллаж байна. Тодорхой хэмжээнд ахицтай ажиллаж байна. Хамтын ажиллагааны механизм бүрдчихсэн. Лаборатори байгуулах асуудал хөндөгдөж байна. Гол нь хүний эрүүл мэндэд нөлөөлөх эрсдлийг тооцож хяналт тавьж ажиллаж байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Еерсдее(202.9.46.133) 2021 оны 11 сарын 24

Еерсдее хийе юун хятадтай хамтрах вэ ямар ч шаардлага алга.

0  |  0
Top