Жо Байден хавдрын хагалгаанд оржээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 25

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд эмч нар хоргүй хавдар авах мэс засал хийжээ. Эмч нар түүний хавдрыг одоохондоо хоргүй ч хорт хавдар болох магадлалтай гэж үзсэн байна.

Цагаан ордны эмч Кевин О'Коннорын мэдэгдсэнээр Жо Байдены бүдүүн гэдэсний эхлэх хэсгээс 3 мм-ийн хэмжээтэй хоргүй хавдар авчээ.

Жо Байден эмнэлэгт мэдээгүйжүүлэгтэй байх хугацаандаа Дэд ерөнхийлөгч Камала Харрист эрх мэдлээ шилжүүлсэн байна.

Мэс заслын дараа Жо Байден Төрийн тэргүүний үүрэгт ажилдаа эргэн оржээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top