Хорвоод төрүүлсэн хэмээн эмчийг шүүхдэж, нөхөн төлбөр авахаар болжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 04

Их Британийн алдарт морь унаач Эви Тумбс ээжид нь жирэмсний хяналт тавьж байсан эмчийг шүүхэд өгч, олон сая фунтын нөхөн төлбөр авахаар болжээ.

“The Telegraph” хэвлэлд мэдээлснээр, өдгөө 20 настай Эви эхээс Spina bifida нурууны согогтой төржээ. Энэ эмгэгтэй хүний хөл саажиж, шээс задгайрах өвчтэй болдог байна.

Нэхэмжлэлд дурдсанаар, эмч Филип Митчелл ээжид нь жирэмслэхээс өмнө болон жирэмсний эхний гурван сард фолийн хүчил бичиж өгөөгүйн улмаас ирээдүйн хүүхдийнх нь эрүүл мэндэд учрах үр дагаврын талаар анхаарал тавиагүй гэжээ. Хүүхдийн эрүүл мэнд эрсдэлтэй тохиолдолд жирэмслэлтийг зогсоох боломжтой байсан гэж хохирогч үзэж байна. Эви хорвоод мэндэлснээ алдаа байсан, үүнд эмчийн ажилдаа хайхрамжгүй хандсан нь давхар нөлөөлсөн гэж мэдэгджээ.

Лондонгийн Өндөр шүүхийн шүүгч Розалинд Коу хэрэв Эвигийн ээжид зөв зөвлөгөө өгсөн бол жирэмслэх хугацаагаа хойшлуулж, эрүүл хүүхэд төрүүлэх боломжтой байсан гэж үзсэн байна. Шүүх Эвид бүх насаараа авах эмнэлгийн үйлчилгээний зардлаа нөхөн төлүүлэх эрх олгожээ. Одоогоор нөхөн төлбөрийн хэмжээг тогтоогоогүй байгаа бөгөөд олон сая фунт болно гэж хэвлэлд онцолсон байна.

Энэхүү хэрэг нь шүүхийн практик шинэ жишиг тогтоож байна гэж шинжээчид үзэж байна. Ажилдаа хайхрамжгүй ханддаг эмч нарт хариуцлага тооцох боломжийг нээх юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(103.212.116.205) 2021 оны 12 сарын 05

Махан орчуулга хэрэг алга, ӨНДӨР ШҮҮХ гэж Дээд шүүхийг хэлэв бололтой шүү. Амьдрал мэдэхгүй ээ, монголоо бол бүүр ч мэдэхгүй

1  |  0
Top