Үрээр ургуулсан ургамал яагаад жимслэхдээ хойрго байдаг вэ?

2021 оны 12 сарын 07

Ургамал амьдралынхаа хөгжлийн явцад залуу, бие гүйцсэн, хөгшрөл зэрэг шатуудыг дамжина. Үрээс ургасан ургамал тодорхой хугацааны дараа физиологийн хувьд бие гүйцэж үр жимсээ өгч эхэлнэ. Жимслэхдээ хойрго байдаг шалтгаан нь ургамлын цэцэглэлтийг хариуцсан ген идэвхгүй байдагтай холбоотой. Ургамал өсөлтөө гүйцээж цэцэглэх хүртлээ багагүй хугацаа зарцуулна. Жишээлбэл үрээс ургасан алимны мод 5-12 жил зарцуулж байж цэцэглэнэ. Сайхан мэдээ гэвэл энэхүү хугацааг товчлох арга бий. Цэцэглэлтийг өдөөх зарим аргуудаас товчхон дурдъя. 

 

 

  1. 1.Вирусийн тусламжтай цэцэглэлтийг өдөөж болно. Энэ нь зориудаар вирус халдаана гэсэн үг юм. Ургамлыг вирусээс салгах арга нь аль эрт практикт нэвтэрсэн. Уламжлалт аргаар тоос хүртээж эрлийзжүүлэг хийхэд их хугацаа зарцуулдаг байсан бол энэхүү аргын тусламжтай хэдхэн сарын дараа үр дүнг харах боломжтой болсон.  

2.Улирлын хэмнэлийг ургамалд мэдрүүлэх, стресст оруулах. Ургамал стресст орж унтаа байдалд шилжсэний дараагаар сэргэж ургахдаа цэцэглэдэг. Улирлын хэмнэл нь температур, усалгааны нөлөө байж болно.  Бидний мэдэхээр сэрүүн бүсийн ургамлууд өвлийг өнгөрөөж хавар сэргэж ургахдаа цэцэглэдэг боловч тасалгааны нөхцөлд цэцэглэдэггүй. Учир нь тасалгааны нөхцөл бол халуун орны нөхцөлийг санагдуулна. Халуун орны ургамлын хувьд үргэлжилсэн урт бороогүй зуны өдрүүд температурын нөлөөг орлоно. Борооны улирал эхлэх үед сэргэж ургахдаа цэцэглэнэ. Халуун дулаан орны ургамлыг тасалгаанд ургуулахад энэхүү усалгааны горимоор улирлын хэмнэлийг мэдрүүлэх шаардлагатай.

 

  1. 3. Мөчрийн салаалалтыг дэмжсэнээр цэцэглэлт эрчимжинэ. Нахианд ноогдох нэгж усны хэмжээ их байвал ургамлын өсөлтөд сайнаар нөлөөлдөг боловч цэцэглэлтийг бууруулна. Үүний тод жишээг бид хотын гудамжинд тайрагдсан Улиас тайрснаас хойш хэдэн жилд цэцэглэхгүй өсөлт эрчимтэй явагдагаас харж болно. Тайрснаас хойш 3-4 жилийн дараагаа мөчир, салаалт олон нахиа үүсгэхтэй зэрэгцэн нэг нахианд ноогдох усны хэмжээ багассанаар Улиас эргэн цэцэглэж эхэлнэ. Иймд цэцэглэлтийг нэмэгдүүлэх зорилгоор эрчимтэй салаалуулж нахианы тоог олшруулах шаардлагатай.

 

4. Мөчрийг хөндлөн байршуулж хэвтүүлэх арга. Энэ нь шим бодисын хуримтлалтай хамааралтай.  Мөчир налж хэвтээ байрлалт шилжсэнээр хүндийн хүчээр доош урсах шим бодисын урсгал удааширч шим бодисын хуримтлал үүснэ. Үндсэндээ бол мөчир эгц босоо байрлалд байхдаа өсөлт давамгайлдаг бол хэвтээ байрласан мөчирт цэцэглэлт давамгайлдаг. Мөчрийг хэвтээ чиглэлд байрлуулахаас гадна нахианы доогуур хагас саран зүслэг хийх, мөчрийг бөгжлөх, боолт хийх зэрэг аргыг хэрэглэж болно. 

 

5.Хөрсний үржил шимээс хамаарч цэцэглэлт оройтоно. Өсөлт цэцэглэлттэй эсрэг хамааралтай, азотын бордоо хэвийн хэмжээнээс ихэдвэл өсөлт давамгайлж цэцэглэлт хойшилно. Цэцэглэлтийг идэвхжүүлэхийн тулд фосфор хангалттай хэмжээнд байх шаардлагатай. 

 

6. Үндэс тайралт, титмийн хэмжээ нь үндэсний хэмжээнээс илүү байвал өсөлтийг сааруулж, цэцэглэлтийг өдөөдөг. Энэ нь тухайн ургамлын усны хангамжтай холбоотой. Өмнө дурдсанчлан нэг бүр нахианд ноогдох усны хангамжийг бууруулахын тулд үндэс тайрах арга хэмжээг ашигладаг. Ингэснээр өсөлт удааширч нэг нахианд ноогдох усны хэмжээ багассанаар цэцэглэлт давамгайлна...

 

Эх сурвалж:  

  1.  Norioko Y.,  Chunjiang Li., Nobuyuki Y. 2016. Promotion of Flowering by Apple Latent Spherical Virus Vector and Virus Elimination at High Temperature Allow Accelerated Breeding of Apple and Pear. 2-5
  2. Noriko Y., Ryusuke K., Nobuyuki Y. 2013. Reduced generation time of apple seedlings to within a year by means of a plant virus vector: a new plant-breeding technique with no transmission of genetic modification to the next generation. 1-5
  3.  M Subash Chandra Bose., M Kavino., RM Vijayakumar., P Jeyakumar., P Soman. 2019. Effect of root pruning on shoot growth and flowering of mango cv. Alphonso grown under ultra-high density planting system. 1-2
  4. Brian Thomas., Brian G Murray., Denis J Murphy. 2017. Encyclopedia of Applied Plant Sciences. USA.  193-20
  5. http://www.finegardening.com

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top