АНУ-ын Пуужингийн довтолгооноос хамгаалах агентлаг Хойд Солонгос, Иранаас ирэх баллистик пуужингийн довтолгооноос хамгаалах системийг Аляскад суурилуулж, дуусжээ.
Энэхүү системийг ашиглалтад оруулснаар нэгэн зэрэг олон тооны баллистик пуужин зэрэг объектыг холын зайд илрүүлж, байнгын горимд мөрдөх боломжтой болох гэнэ. Түүнчлэн, эл систем нь дайсны цэнэгт хошуу зэрэг нисэж буй объектыг таних, хуурамч байг ялгах чадвартай аж.
Ирээдүйд тус систем нь хэт авиан зэвсгийг таних чадвартай болохоос гадна сансар дахь хөдөлгөөн, хиймэл дагуул, сансрын хог зэргийн хөдөлгөөнийг мөрдөх гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )