Өнөөдөр 2021.12.08. Билгийн тооллын 5. Монгол эх оронд маань нар 08 цаг 29 минутад мандлаа, 17 цаг 00 минутад жаргана.
Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө -6 хэм, шөнөдөө -14 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Болгар, Хойд Македонд Оюутны өдөр, Румын, Узбекистанд Үндсэн хуулийн өдөр.
Энэ өдөр Оросын Ерөнхий сайд асан Михаил Касьянов, Америкийн жүжигчин, Алтан бөмбөрцөгийн шагналт Тери Хэтчер, Ирландын дуучин Шинейд О’Коннор, Их Британийн жүжигчин Доминик Монаган, Америкийн дуучин Ники Минаж, Канадын уран гулгагч Меган Дюамель, Америкийн жүжигчин Анна София Робб зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1905 оны энэ өдөр Минскт бүх нийтийн ажил хаялт болжээ.
1987 оны энэ өдөр Михаил Горбачёв, Роналд Рейган нар Вашингтонд дунд болон алсын зайн тусгалт пуужингуудыг хориглох хугацаагүй тохиролцоо хийжээ.
1991 оны энэ өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин, Украины Ерөнхийлөгч Леонид Кравчук, Беларусын Дээд Зөвлөлийн дарга Станислав Шушкевич нар Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийг байгуулах болон ЗХУ-ын оршин тогтнолыг зогсоох тухай Беловежийн гэрээнд гарын үсэг зурав.
1999 оны энэ өдөр Москвад Орос болон Беларусын холбоот улс байгуулагдсан тухай гэрээг үзэглэжээ.
Энэ өдөр үс засуулвал эд мал арвижна.
Энэ өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.
Хол газар явах бол хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )