АНУ Путиныг ЗХУ-ыг дахин бий болгох вий гэж эмээж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 08

АНУ Оросын Ерөнхийлөгч Владимир Путиныг ЗХУ-ыг дахин байгуулахыг эрмэлзэж байна гэж болгоомжилж байгаа талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Виктория Нуланд мэдэгджээ.

Виктория Нуланд Оросыг Украин руу довтлох магадлалтай гэдгээс сэрэмжлүүлж, энэ сөргөлдөөн нь маш их цус урсгах болно гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

Тэрбээр “Бидний хэн нь ч дайныг хүсэхгүй байх олон шалтгаан бий. Дайн бол Украины хувьд туйлын цус урсгасан, хүнд зүйл. Тэрчлэн Оросын хувьд ч цус урсгасан, хүнд зүйл” гэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков өмнө нь Оросын цэргүүдийг Украин руу илгээх талаарх яриа ч болоогүй гэдгийг мэдэгдсэн билээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Америкийн Ерөнхийлөгч Жо Байдентай ярихдаа Киевийн Донбасст авч байгаа арга хэмжээний тал дээр маш их санаа тавьж буйгаа хэлсэн байна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Орос Хятад(66.181.178.22) 2025 оны 03 сарын 13

Дэлхийн хэмжээний улс төрийн 2 гол тоглогчийн завсарт байгаа жижиг улс бүү бужигнаасай гэж залбирах аас өөр юу хийж чадах вэ.

2  |  0
Энэ бол(66.181.161.42) 2025 оны 03 сарын 13

Энэ

1  |  0
Зху(66.181.161.42) 2025 оны 03 сарын 13

АНУ дэлхийд ноёрхохоос сэргийлж ЗХУ-ыг байгуулах нь хүн төрөлхтний эрх ашигт нийцнэ, Гитлер дахин бий болохвы гэж Оросууд их эмээж байна

3  |  0
Top