ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 09

Өнөөдөр 2021.12.09. Билгийн тооллын 6. Монгол эх оронд маань нар 08 цаг 30 минутад мандлаа, 16 цаг 59 минутад жаргана.

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө -6 хэм, шөнөдөө -14 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Авлигын эсрэг олон улсын өдөр. ОХУ-д өнөөдөр Эх орны баатруудын өдөр бол Шри Ланкад Тэнгисийн цэргийн өдөр, Перуд Зэвсэгт хүчний өдөр.

Энэ өдөр Америкийн жүжигчин, найруулагч Жон Гэвин Малкович, “Алтан бөмбөрцөг”, “Эмми”-гийн шагналт Фелисити Хаффман, жүжигчин, дуучин Донни Осмонд, Японы гүнж Масако, Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин Чой Минхо, Америкийн гимнастикч МакКэйла Марони зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1917 оны энэ өдөр Бүгд найрамдах Крымийн Ард улсыг байгуулснаа зарлажээ.

1931 оны энэ өдөр Испанийн хоёрдугаар Бүгд Найрамдах улсыг зарлан тунхаглав.

1961 оны энэ өдөр Иерусалимд Израилийн шүүх Адольф Эйхманыг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт буруутай гэж үзэн цаазын ял оноожээ.

1968 оны энэ өдөр Дуглас Энгельбартын лаборатори компьютерийн хулганыг анх удаагаа зохион бүтээснээ зарлажээ.

1990 оны энэ өдөр Лех Валенса Польшийн анхны шууд сонгогдсон Ерөнхийлөгч болов.

1992 оны энэ өдөр НҮБ Сомалид хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Энэ өдөр үс засуулвал өнгө зүс сайжирна.

Энэ өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top