Никарагуа Тайваньтай дипломат харилцаагаа тасалжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 10

Никарагуа улсын Засгийн газар Тайваньтай харилцаагаа тасалж байгаа тухай мэдэгджээ. Тус улс Тайванийг Хятадын нэг хэсэг гэсэн байна.

Тус улсын Гадаад хэргийн яамнаас “Бүгд найрамдах Никарагуа улсын Засгийн газар дэлхийд ганцхан Хятад улс байдаг гэж үзэж буйгаа мэдэгдэж байна. БНХАУ нь бүх Хятадыг төлөөлдөг цорын ганц хууль ёсны Засгийн газар. Харин Тайвань бол Хятадын газар нутгийн салшгүй хэсэг юм” гэж мэдэгджээ.

Баримт бичигт өгүүлснээр арванхоёрдугаар сарын 9-нөөс Никарагуа улс Тайваньтай дипломат харилцаагаа тасалж байгаа аж.

Үүний өмнө АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан Вашингтон Тайванийг эзлэгдэхээс сэргийлэхийн тулд боломжит бүх алхмыг хийнэ гэж мэдэгдсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top