УИХ-аас Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөлөлд Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг хэрхэн тооцож, тусгасныг хүргэж байна.
- ДНБ-ий өсөлтийг 2022 онд 5 хувь байхаар тооцсон бол 2023 онд мөн 5 хувь, харин 2024 онд 6 хувь байхаар төсөөлжээ.
- Инфляцын түвшнийг 2022 онд 6.7 хувь байхаар тооцсон бол 2023, 2024 онуудад 6 хувь байхаар тусгасан байна.
- Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 2022 онд 15,771.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.7 хувьтай тэнцэхээр тооцсон бол 2023 онд 17,168.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33 хувь, 2024 онд 18,880.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.2 хувь байхаар төсөөлжээ.
- Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 2022 онд 18,158.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 38.8 хувьд байхаар тооцсон бол 2023 онд 19,040.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 36.6 хувь, 2024 онд 20,523.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 35 хувьтай тэнцүү байхаар төсөөлжээ.
- Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2022 оны төсөвт -2,387.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -5.1 хувь байхаар тооцсон бол 2023 онд -1,871.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -3.6 хувь, 2024 онд -1,643.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -2.8 хувь байхаар тус тус тооцжээ.
- Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээг 2022 онд 5,197.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 11.1 хувь, 2023 онд 5,569.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 10.7 хувь, 2024 онд 6,124.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 10.4 хувь байхаар тусгажээ.
- Өнөөгийн үнэ цэнээр тооцсон Засгийн газрын өрийн нийт хэмжээг 2022 онд 31,439.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 67.2 хувьтай тэнцэхээр тооцсон бол 2023 онд 32,727.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 62.9 хувь, 2024 онд 34,839.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 59.4 хувьтай тэнцэхээр тус тус тооцоолжээ.
- Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээг 2022 онд 490.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 1 хувь, 2023 онд 530.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 1 хувь, 2024 онд 569.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий ДНБ-ий 1 хувьтай тэнцүү байхаар тусгажээ.
Сэтгэгдэл ( 1 )
iшал худлаа амаар хийрхэж тооцсон болж нүд хуурсан тоо баримт байна даа. хэзээ биелж байлаадаа. жил бүр л нэг ийм юм батлуулдаг, биелэлт нь ОООООООООООООООООООО л байдаг.