Украины Запорожье мужийн Мелитополь дүүргийн оршин суугчид охиндоо “TikTok” сүлжээ ашиглахыг хориглосны төлөө захиргааны хэрэг үүсгэжээ.
Сургуулийн сурагч охин аавыгаа хараалын үг хэрэглэж, заналхийлсэн хэмээн цагдаад өгсөн байна. Охины ярьснаар, “TikTok” чатад түүнд цагдаад хандахыг зөвлөсөн гэнэ.
Гэр бүлийн хүчирхийллийн хэргийг Приазов дүүргийн шүүх хянан хэлэлцжээ. Шүүх хурлын үеэр хариуцагч охин нь хичээлээ хийхгүй, “TikTok”-оор дүрс бичлэг үздэг болсон тул хичээл, номынх нь талаар охинтойгоо зөрчилдсөн хэмээн мэдүүлжээ.
Шүүх хэргийн материалтай танилцаж, эрэгтэйг буруугүй гэж үзэн, хэргийг хаасан байна.
Сэтгэгдэл ( 0 )