Монголын анхны эрүүл мэндийн койн - CARE COIN – IEO зарлагдлаа

2021 оны 12 сарын 21

CARE COIN урьдчилсан захиалгаа өнөөдөр дуусах бөгөөд 2021.12.22-ноос 24-ны өдрүүдэд www.coinmart.mn , www.apex.mn биржүүд дээр IEO – 0.15 мөнгөөр зарлагдах бөгөөд хоёр дахь арилжааг томоохон бирж дээр зарлахаар төлөвлөж байна.

Нийт татан төвлөрүүлэх мөнгөн дүн бүрэн төвлөрсөн эсэхээс үл хамааран CARE төслийн үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх бөгөөд ирэх оны нэгдүгээр улирлаас эхлэн гарын утасны CARE аппликэйшн болон анхны CARE төвийг ашиглалтанд оруулна гэдгийг төслийн санаачлагч, гүйцэтгэх захирал Т.Адъяатөмөр хэллээ.

Нэмэлт:  CARE Төсөл нь Индранил группийн охин компани болох "Индранил Фармаси Клиник" ХХК-иас хэрэгжүүлж буй төсөл юм. Тус групп нь 2017 онд анх үүсгэн байгуулагдаж эрүүл мэндийн салбарт шүдний клиникийн сүлжээ эмнэлэг (Индранил Дентал-7/24), Эмчтэй эмийн сан буюу Конвениенс Фармаси Клиник, Эрүүл мэндийн мэдээллийн технологи болон Хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 150 гаруй ажиллагсадтай групп компани юм.

Үүсгэн байгуулагч Т.Адъяатөмөрийн хувьд хүний их эмч мэргэжилтэй. Монголын эрүүл мэндийн салбарын хөгжил шинэчлэл холбооны тэргүүн. 2015 оноос эхлэн Эрүүл мэндийн салбарт бизнесийн чиглэлээр ажиллаж буй залуу бизнесмэн.

Top