Банкуудын зээлийн үлдэгдэл энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 19.1 хувиар өсөж, 20 их наяд төгрөгт хүрсэн байна. Тодруулбал өмнөх оны мөн үеэс хувийн байгууллагын зээл 19.4 хувиар өсөж 9.4 их наяд төгрөгт, иргэдийн зээл 18.9 хувиар өсөж 10.2 их наяд төгрөгт хүрчээ.
Нийт зээлийн үлдэгдлийн 1.4 их наяд төгрөг буюу 7.1 хувь нь гадаад валютаар олгосон зээл байна. Өмнөх сартай харьцуулахад зээлийн үлдэгдэл 173.4 тэрбум төгрөг буюу 0.9 хувиар өссөн бөгөөд хувийн байгууллагын зээл 1.8 хувиар, иргэдийн зээл 1 хувиар тус тус өсжээ.
Харин банкуудаас МИК ОССК-д шилжүүлсэн иргэдийн ипотекийн зээлийг нэмж тооцвол нийт зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 15.9 хувиар, өмнөх сараас 1.4 хувиар тус тус өссөн байна.
Сэтгэгдэл ( 0 )