ОЛОН ӨНГӨ: Монголчуудыг нэгтгэх өөр шашин хэрэгтэй байна

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 08

Монголчууд шиг муу хүмүүс энэ дэлхий дээр байхгүй мэт л муулдаг болсон, бид өөрсдийгөө. Муу муухай зан чанарыг нь хэмжвэл дэлхий даахгүй болсон талаарх яриаг өөрсдөө гаргадаг. Бид ингэтлээ ухамсрын доройтолд орж, өөрсдийгөө үнэлэх үнэлэмжгүй болжээ. Монгол хүн өөрийгөө үнэлэхгүй байхад гаднынхан сайн нүдээр харна гэж лав байхгүй. Яагаад гэвэл бидэнд үнэт зүйл, нэгтгэх үзэл санаа алга. Бидэнд байгаа ардчилал, популизм аль аль нь энэ хэрэгцээг хангаж чадахгүй байна. Зүгээр л хуураад өнгөрдөг боллоо.

Тэгвэл үүнийг шашны тусламжтай бий болгож чадсан улс үндэстэн олон.

Жишээ нь, буддизм нэвт шингэсэн Азийн зарим орныг хэн нэгэн удирдагч бус тэр үзэл санаа л залж чиглүүлж байдаг. Баян ядуу нь хамаагүй бүгд үзэл санаандаа үнэнч. Бидний муугаар боддог лалын ертөнцөд хүртэл шашны номлол нь хууль болж өргөжиж хөгжсөн. Тэнд эв нэгдэл, нэгдсэн үзэл дэлхийн аль ч өнцгөөс өндөр байгаа нь харагддаг. Гэтэл манайхны олонх нь шүтдэг гэх шарын шашин тэс ондоо. Тэнд ямар нэг тулшрал байдаггүй. Мэдээж, туйлшрал байхгүй учраас нэгдсэн үзэл санаа бий болгож чаддаггүй. Бас сүсэг бишрэлийг төлбөр мөнгөөр авахыг тулгадаг.

Татварын төлөгчдийн мөнгөөр хөшөө болгохыг шаардаж нийгмээр нь талцуулах жишээний. Тиймээс тэр олон шар бурхан оюун санааны хувьд хүндлэл хүлээхгүй байна. Хэт материаллаг болж философийн утгаа алдсан учраас ямар нэг төлөвшил, хөгжилд хөтлөх чадваргүй болчихсон.   Уг нь шашин өөрөө хүмүүсийн дунд тогтвортой ёс суртахуун тогтоож, сүсэг бишрэлийн хэрэгцээг нь хангаж байдаг ач холбогдолтой зүйл.

Тодруулбал, хатуу хууль бус зөөлөн бодлогоор хүмүүсийн хоорондын харилцааг зохицуулах төдийгүй бие хүнийг төлөвшүүлэх, түүний хувийн ухамсар, ертөнцийг үзэх үзэл төлөвшихөд идэвхтэй нөлөө үзүүлэх чадвартай эд. Ийм чадвартай нэг сургаалиар хүмүүжсэн улсууд үндэстэн нэг үзэл санаатай болж, нэгдмэл цул болж чадна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
baba(68.106.93.14) 2022 оны 01 сарын 09

Buddiin shashing Mongolchuudiin 32% shuttdeg sudalgaa garsan shuu Jil ireh tusam bagsaj baigaa saihan medee baigaa shuu Tenger shutlegee sergeeh tsag bolson Hel usiin medehgui tangad shashin bayartai boloh oirhon bna \n

0  |  1
зочин (202.9.47.41) 2022 оны 01 сарын 08

ямар ч шашин хэрэггүй. ардын сургаал л бидний чиг баримжаа болох ёстой. жишээ: ” санаа зөв бол заяа зөв”, ”санаж явбал бүтнэ”, ”өөд нь хаясан чулуу өөрийн толгой дээр”, ”хар хэрээ бие биенийхээ харыг гайхна”, ”мөнх тэнгэрийн хүчин дор тэнгэрийн зарлигаар амьдрана” гэх мэт.

0  |  0
Хасаг(192.82.73.38) 2022 оны 01 сарын 09

Бүгдээрээ Лалын шашинд орий. Аллах Акбар!

0  |  2
Иргэн(202.9.46.103) 2022 оны 01 сарын 09

БУДДЫН ШАШИНААР БОЛДОГ БОЛ ТҮВД МОНГОЛ 2 УЛС ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ УЛС БАЙХ БАЙЛАА. БИД ТЭНГЭР ШҮТЛЭГТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ БАЙСАН ШҮҮ

2  |  1
Нэргүй(103.212.118.87) 2022 оны 01 сарын 09

Солиороорой

2  |  0
Top