Казахстаны БТА банкны тэргүүн асан Мухтар Аблязов өөрийгөө тус улсын сөрөг хүчний тэргүүн, эсэргүүцлийн жагсаалын удирдагч хэмээн зарлажээ.
“Би өөрийгөө сөрөг хүчний тэргүүн гэж харж байна. Өдөр бүр жагсагчид над руу утастаж, цаашид яах талаар асуудаг” хэмээн Аблязовын хэлснийг Ройтерс агентлаг дамжуулжээ.
2017 оны зургаадугаар сард Алматы хотын дүүрэг дундын эрүүгийн хэргийн шүүх Аблязовыг гэмт бүлэглэл байгуулж, БТА банкны мөнгийг шамшигдуулсан хэмээн үзэж, 20 жилийн ял оноож байжээ. Аблязов нь хилийн чанадад амьдардаг тул шүүх хуралд өөрийн биеэр оролцоогүй байна. Авлигатай тэмцэх үндэсний товчооны мэдээллээр, банкир асан нийт 7.5 тэрбум ам.долларын хохирол учруулжээ. 2018 оны гуравдугаар сард Астана хотын дүүргийн шүүх түүний байгуулсан “Казахстаны ардчилсан сонголт” хөдөлгөөнийг хэт даврах үзэлтэй хэмээн үзэж, үйл ажиллагаа явуулахыг нь хоригложээ.
Ерөнхий прокурорын газар Аблязов нь төрийн эрхийг гартаа авахыг эрмэлзэж байна гэж үзэж байна. Тэрбээр 2019 оны зургаадугаар сарын 9-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр гарсан эсэргүүцлийн жагсаалыг санаачилж байжээ.
2018 онд Казахстаны шүүх Аблязовыг 2004 онд бизнесийн түнш болох Ержан Татишевын амийг хөнөөсөн хэрэгт буруутган, бүх насаар нь хорих ял оноож байжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Deer bicheed baigaa nusan buunuud uu ch medehgui baij chalchih um Umhii amaa humhiad suu Nazarbaev iin ger buliin uls bolson Kazakstand huvisgal heregtei Iim l huvisgal heregtei Gehdee neg ih yvahgui baih Nazar uvgun Putnii jijighen booviig amtarhan hulhdeg uchir
Муу террорист казахстаныг орвонгоор нь эргүүлчихлээ. Энэ улс ингээд Афганистан шиг болчихвоо хөөрхий!!
Хулгайч нөхөр улс орноо цөлмөж , хүн алчихаад эх орноо байхгүй болгож байгаа терросит байна.