ОЛОН ӨНГӨ: Аз жаргалын өглөөг танд өглөө шүү

2022 оны 01 сарын 11

Английн нэг зохиолч “миний амьдралын хамгийн сайхан цаг нь хэзээ вэ хэмээн өөрөөсөө асуугаад ӨГЛӨӨ гэж хариулаад ном бичсэн нь дэлхийд нэрд гаргаж, дэндүү баяжуулсан гэдэг. Энэ гурван үндсэн санааг өөрийнхөө амьдралаар нотлон, уран хэллэг , санаагаар хачирлаж бүтээсэн ном. Нэгдүгээрт, өглөөг би дахиад л угтлаа. Эрүүл саруул байна. Хоёрдугаарт, ийм сайхан тансаг байгаль орчиндоо  талархъя. Гуравдугаарт, хойшдын аз жаргалаа төлөвлөж тооцоолж бичье. 

Эрхэм та өглөө болж, “Өглөөний сонин”-г дэлгэж байгаадаа баярлаарай. Хүн аз жаргалыг сэтгэлээрээ, сайхан тэмүүллээрээ бий болгодог. “Өглөөний сонин” танд сайхан  санаа бодол, тэмүүлэл, зорилго бий болгоно. Өглөө гэдэг хамгийн гайхамшигт цаг. Өглөөний амьдрал үйлсээ төлөвлөж, тооцоолж гүйцэтгэдэг хүн өдрийхийгөө чадна.

Өдрийхөө амьдрал үйлсийг төлөвлөж тооцоолж чаддаг хүн, насан туршийн амьдралынхаа аз жаргал, амжилт ололтыг төлөвлөж тооцоолж чаддаг юм. Миний амьдрал үйлсийн хамгийн сайхан, хамгийн эрүүл саруул, хамаг мэдлэг мэргэжлийн цаг бол 5-9-ийн хооронд. Энэ цагт тусгай тогтож заншсан үйл ажиллагаа бий. Өглөө болгон би өдрийн хийх ажлаа чухлаас  эхлээд жижиг цааснаа бичиж, халаасандаа хийдэг.

ӨГЛӨӨ бол миний уран бүтээлийн хоёдугаар сэдэв. Нэгдүгээрх нь ХҮН

 Агуу их биш чиг

Алдар цуутан биш байлаа ч

Хайрлах энэрэх сэтгэл зүрхэнд нь шингэсэн

Халуун монгол цус биеэр нь гүйсэн

Жинхэнэ хүн

Жирийн хүн байх сайхаан...

Өглөө болгон би дахин төрдөг юм

Өглөө бүр би залуужаад босдог юм

Өндөр хөх тэнгэрээ хараад

Өөдөөс мишээх наранд гялбаад

Өөдрөг бодол сэтгэлд ургаад

Өөрөө би дахин төрдөг юм

Өөрөө би залуужаад босдог юм...гэж шүлэг зохиол тэрлээд л.

         ОЛОН УЛСЫН СЭТГҮҮЛЧ, ДОКТОР Б. ДАШЗЭВЭГ-DZman

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top