Өнөө цагийн Казахстаны хамгийн том атаман, “дархлагдсан хулгайч” Дикий Арманыг Алматыд энэ сарын 7-нд баривчилсан талаар бид мэдээлсэн.
Нур-Султан хотын шүүхээс түүнийг хоёр сар баривчлан хорих шийдвэр гаргасан байна. Шүүхийн мэдэгдэлд “Сэжигтэн Арман Жумагельдиев буюу Дикий Арманыг Нур-Султан хотын шүүхээс хоёр сар хорих шийдвэр гаргалаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа тул өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэж дурджээ.
Казахстаны ДХЯ-наас “Тусгай ажиллагаа явуулсны дүнд Дикий Арман тэргүүтэй гэмт бүлэглэлийн зургаан гишүүнийг баривчиллаа. Тэд эсэргүүцэл үзүүлэх гэж оролдсон ч Цагдаагийн газрын ажилтнуудын эрс шийдмэг үйлдлийн ачаар баривчилж чадлаа. Гэмт хэрэгтнүүдээс хуягласан машин, хүйтэн зэвсэг, 4 гарбуу хураан авсан. Арман өнгөрсөн оны 12 дугаар сард гадаадаас ирж, энэ сарын 5-6-ны үймээний үеэр Алматыд байсан нь тогтоогдсон. Казахстанд ирсэн зорилго болон буу зэвсэг авч явсан учрыг шалгаж байна” гэж мэдэгджээ.
Дикий Арман Алматыд болсон жагсаалд оролцсон. Үймээний үеэр жагсагчидтай муудалцаж, зодолдсон, киргизүүд үймээн тарьж, дэлгүүр тонож байна гэж шүүмжилсэн. Харин дараа нь инстаграмаар жагсагчдыг хүчирхийлэл үйлдэхээ боль гэж уриалсан билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Ядарсан ч атаман болдоо