Казахстанд болсон ард түмний хөдөлгөөн, эсэргүүцлийн жагсаал сүүлдээ үймээн болон хувирсан. Үймээнийг далимдуулан дэлгүүр тонох зэрэг хулгай дээрмийн хэрэг маш их гарсан билээ.
Ингээд байдал намжиж, Казахстанд интернет сэргэхэд тоносон барааны цахим худалдаа дээд цэгтээ хүрсэн байна.
Энэ сарын 9-нөөс эхлэн, зарын сайтууд алтан эдлэл, цахилгаан бараа, брэнд хувцас зах зээлээс хямд үнээр борлуулах зарлалд дарагджээ. Жишээ нь, Hugo Boss брэндийн ориг арьсан цүнх 15 мянган тенге, шинэ алтан цаг 150 мянган тенге, Adidas шинэ загварын пүүз 8 мянган тенгегээр зарагдаж байна.
Мэдээж худалдан авагчид бараагаа хаанаас орж ирснийг сонирхоно. Наймаачид “Илүү болохоор зарж байна”, “Хулгайн зүйл биш. Үймээний өмнө авсан юм”, “Бэлгэнд ирсэн” гэх зэрэг хариу өгнө.
Казахстанд хууль ёсоор хулгайн эд юмсыг зарж борлуулах нь гэмт хэрэгт тооцогддог.
Сэтгэгдэл ( 1 )
Манайхан 7 сарын 1 нд баахан юм хулгайлж байсан .адилхан л юм.