Замын-Үүдэд саатсан эм, эмнэлгийн хэрэгслийг хилээр нэвтрүүлж эхэллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 17

Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эм хангамжийн газраас томилогдсон ажлын хэсэг Эрээн-Замын-Үүдийн боомтод саатсан эм, эмнэлгийн хэрэгслийг татаж авах ажлыг эрчимжүүлэхээр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Хилийн боомтын зөвлөлтэй хамтран ажиллаж байна.

Түүнчлэн өнөөдрөөс /2022.01.17/ эхлэн БНХАУ руу тусгай үүргийн онгоц нисгэж, Эм үйлдвэрлэлийн зохистой дадал (GMP)-ын батламж бүхий эмийн үйлдвэрүүдийн нөөцийг татах юм. Татан авах нөөцөд дуслын шингэн, дуслын системүүд болон эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаанд нэн шаардлагатай хэрэгслүүд багтаж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top