24 ЦАГТ: 1673 хүнээс халдвар илэрч, 1 иргэн амиа алдлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 17

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх шинэчилсэн мэдээллийг өглөө. /2022.01.17/ 

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд ковидын 1673 шинэ тохиолдол бүртгэгджээ. Үүнээс Улаанбаатар хотод 1083 тохиолдол, орон нутагт 590 тохиолдол илэрчээ. Өнгөрсөн хоногт 1 иргэн уг өвчний улмаас амиа алдсан байна.

Улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдлын 2235 нь хөнгөн, 4488 нь хүндэвтэр, 773 нь хүнд, 52 нь нэн хүнд оноштой эмчилгээ хийлгэж байгаа юм.

Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдлын тоо эрчимтэй нэмэгдэх хандлагатай байгаа тул иргэд, олон нийт онцын шаардлагагүй бол аль болох гадуур гарахгүй байж, халдвар хамгааллын дэглэм сайтар сахих шаардлагатай байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top