Улаанбаатар хотод /2022.01.17-ны байдлаар/ суурин 158, түр 2 цэгт 160 багийн 750 эмч, ажилтан ажиллаж, 8700 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллах ажээ.
Дашрамд өгүүлэхэд, өчигдөр /2022.01.16-нд/ нийслэлийн хэмжээнд I тунд 22, II тунд 40, III тунд 782, IV тунд 1004, нийт 1848 иргэнийг дархлаажуулалтад хамрагдсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 71.9 хувь, III тунгийн хамралт 50.5 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 2.9 хувьтай байгаа юм. Зорилтот бүлгийн буюу 3024 (25.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.451 (77.0 хувь), 16-17 насны 26.991 (79.6 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж Нийслэлийн Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллэсэн байна.
ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГИЙГ ДҮҮРЭГ ТУС БҮРЭЭР ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.
Сэтгэгдэл ( 0 )