АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден лхагва гарагт хийсэн хэвлэлийн бага хурал дээр ОХУ Украинд довтолбол Москвагийн хувьд “гамшиг” болно хэмээн мэдэгджээ. АНУ-ын холбоотнууд Оросын эдийн засагт ноцтой хохирол учруулахад бэлэн гэжээ.
Хэрэв ОХУ Украинд довтолбол Оросын банкнууд ам.доллароор гүйлгээ хийх боломжгүй болно.
Нэгт, Оросын эрх баригчид баруунтай бүрэн хэмжээний дайн хийхийг хүсэхгүй байгаа гэж Байден үзэж байна. Хоёрт, Владимир Путин барууныг, АНУ-ыг, НАТО-г сорьсоор байх болно. Гэхдээ үүний төлөө тэрбээр асар их үнэ төлөх болно. Үүнийхээ төлөө тэрбээр харамсах болно гэж Байден онцолсон байна. Түүний хэлснээр, ОХУ хоёр асуудал дээр баталгаа авахыг хүсэж байгаа. Нэгт, Украин улс хэзээ ч НАТО-гийн гишүүн болохгүй. Хоёрт, НАТО Украинд стратегийн зэвсэглэл байрлуулахгүй. “Хоёр дахь асуудал дээр бид ямар нэгэн арга хэмжээ авч болно. Харин нэгдүгээр асуудлын хувьд олон улсын түвшинд болон Европт хэд хэдэн гэрээ, хэлэлцээр бий. Эдгээр баримт бичигт улс орон өөрөө хэнтэй байхаа шийдэхийг заасан” гэж Байден мэдэгджээ.
Украин, НАТО-гийн талаар
Ойрын үед Украин НАТО-д элсэх магадлал бага. Учир нь Киев НАТО-д элсэхэд шаардлагатай нөхцөлүүдийг бүрэн биелүүлээгүй байгаа гэж Байден дурджээ. Түүнчлэн, барууны холбоотнууд Украиныг НАТО-д элсүүлэхийг бүгд дэмжинэ гэсэн баталгаа одоогоор байхгүй байна. Тиймээс АНУ, ОХУ-д Москвагийн зүгээс тавьсан аюулгүй байдлын баталгааны талаарх саналыг хэлэлцэх орон зай бий.
Украинд стратегийн зэвсэглэл байрлуулах талаар
Байден Украинд стратегийн зэвсэглэл байрлуулахгүй байх асуудал дээр ОХУ-тай ямар нэгэн тохиролцоонд хүрэх боломжтой гэж үзэж байна. Энэ тохиолдолд Оросын зүгээс тодорхой алхам хийхийг хүлээнэ гэв.
Хориг арга хэмжээний талаар
АНУ болон түүний холбоотнуудын зүгээс авах хориг арга хэмжээний хүрээ Оросын тодорхой алхмаас шалтгаалах болно. Ингэхдээ Байден ам.доллароор хийх банкны гүйлгээтэй холбоотой хориг арга хэмжээ нь АНУ болон Европын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх талтай гэдгийг хүлээн зөвшөөрчээ.
Тэрбээр НАТО-гийн гишүүн орнууд бүгд нэг байр суурьтай байх нь туйлын чухал.
Аюулгүй байдлын асуудлаар АНУ, ОХУ-ын хооронд хийсэн цуврал гурван уулзалт үр дүнд хүрээгүй гэж Байден онцолсон байна.
Украиныг тойрсон нөхцөл байдлыг цаашид хэрхэх тал дээр В.Путин эцсийн шийдвэр гаргаагүй байгаа гэдэгт итгэлтэй байна гэж Байден илэрхийлжээ. Энэ бол Путины гаргах шийдвэр. Путин Оросыг ойрын болон алс хэтэд хүлээж буй үр дагаврыг үнэлж байгаа гэж Байден үзэж байна.
ОХУ Украинд довтолсноор Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш дэлхий дахин нүүр тулж байгаагүй ноцтой үр дагаврыг дагуулах болно гэж Байден онцолжээ.
“ОХУ Украинд довтолбол ОХУ, НАТО-гийн гишүүн орнуудын хооронд мөргөлдөөн үүсэхэд хүргэж болзошгүй. Үүнд миний санаа зовниж байна” гэж Байден мэдэгджээ. “Владимир Путин бүрэн хэмжээний цөмийн дайнаас өөр нөхцөлд дэлхий дахинд давамгайлж чадахгүй гэдгийг ойлгож байгаа гэж найдаж байна” гэж тэрбээр тодруулсан байна.
В.Путинтай хийх уулзалтын талаар
Цагаан ордны тэргүүн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай дахин уулзалт хийх боломжтой гэж мэдэгджээ. Шаардлагатай үед дахин уулзалт хийх боломжтой тухай Байден, Путин нар өмнөх уулзалтуудын үеэр ярилцсан байна. Дээд хэмжээний уулзалтын талаар Украинд нөхцөл байдал хурцдахаас ч өмнө ярилцаж байсан гэж Байден онцолжээ.
Тэрбээр Украиныг тойрсон нөхцөл байдалд сэтгэл нь зовниж буйгаа дахин мэдэгдэж Орос улс сайнгүй нөхцөл байдалд байгаагаа ойлгож байгаа гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.
Сэтгэгдэл ( 9 )
Hoid Solongosiin gantsa bei daasan banidiig yaj chadahgvi baij hudallaa shaagadal.Ungursun zuunii doloriin etsen gedegeeree ailgan gedeg hoshnognii az baihaa.Delhiin 2 dugaar daind Oros gartsaagvi yalaad ireheer ichsendee hooson amia bosondoo ichehchvgvi 2 dugaar prontoo dain duusahiin ved neegeed .Angil.Amerka tsergvvd Germand byt tsohiulaad baihaar ni .Stalin sanaa ni zovsondoo tusalsan shvv dee.Dainii tvvh meddeg delhiin erdemted bvged medej baigaa.Vnedee bol dollor delhiid neeh heregtei bish bolson.
Delhiid ezen bolj jvjegeldeg doloriin Yanguudiig but zojhinoo.Umhii UKERAN chuud delhiin 1 ba 2 dugaar daind dandaal buuj ugch yavcsan urvagchid.Yag vnedee Ukiranchuudiig evropchuud vzen yaddag.Amerkuudaas aihgvi Orosuud Amerkuud shig uls bolgoniig hyvaan zadalch dalduur bayalagiig ni tsulumdug dain hiigeed yalagdadag archaagvi hvnii tsugluulag bolson aimhaim tsergvvdtei.Puten aihgvi harin Amerkuud mash tom yalagdald ediin zasagiin ba delhiig ezemshdeg doloroosoo salah bolno.Delhiid Orosuud tusalchihaad butsaadal garaad yavchihdag.
Дэлхийн түүхэнд Орос өөр бусад орон руу эхэлж дайрч бсан түүх байхгүй. Харин одоогийн АНУ мэтийн дайн дэгдээгчид дайрвал бут цохиод газар нутгаа тэлээд авдаг. Амкрик харин 200 гаруйхан жилийн түүхэндээ дэлхийн бусад орнуудаас хамаагүй илүү дайн хийж дан ялагдаж ирснн бдаг. Гнхдээ бусдаас дээрэмдсэн бхялаг гэвэл дэндүү их болно. Алж хядсан хүн гэхэд л хэдэн саяар яригдана. Хүн төрөлхтөн дээр хүртэл цөммйн зэвсэг туршлаа шүү днэ. Ийм тохиолдол дэлхмйн түүхэнд өмнө нь ч байгаагүй одоо ч байхгүй.
amerik baruun iihan horig taviad iran hoid solongosiig buulgaj chadahgui baij 1.7 trillion ediin zasagtai asar uudam nutagtai aj vildver hogjson orosiig yaj chadahgui ch dee.iranii ediin zasag dongoj 780 terbum dollar ch de. deer orosuud bvhig dotood hiij chadaj bgaa ch de. 1990 ond amerik baruun delhiin ediin zasagiiin 80 hubiig vildverlej bsan bol odoo dongoj 40 hubi boljee. deer amerikuud delhiin ediin zasagin 42 hubi bsan bol odoo dongoj 26 hubi boljee. getel hyatad odoo 17 hubi bolood gvitsh ged bna.iim bhad amerikiin noloo lit buurch bna. aziin ediin zasag osoj

ОХУ хэзээ ч Украин руу довтлохгүй л болов уу. Америк болон түүнийг дагаж далдганадаг ЕХ л амаараа Оросыг Украин руу довтлуулж, албаар хориг тавиад байх юм даа. Дайн өдөөлт Оросоос эхлэхгүй гэдгийг ширингэн ойн сармагчин хүртэл мэдэж байгаа болов уу.