Саятнууд өөрсдөөс нь их татвар авахыг гуйлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 20

Өөрсдийгөө “Эх оронч саятнууд” хэмээн нэрлэсэн хэсэг баячууд Давосын Дэлхийн эдийн засгийн форумд хандан, ил захидал илгээж, татварын шударга систем тогтоож, баячуудаас их татвар авч байхыг уриаллаа. Захидалд гарын үсэг зурагчдын дотор Disney корпорацийн өв залгамжлагч Абигейл Дисней, Amazon-ы анхны хөрөнгө оруулагчдын нэг Ник Ханауэр нар байна.

Ил захидалд “Олон улсын санхүүгийн системд хүмүүс итгэхээ больжээ. Одоогийн татварын систем шударга бус байна. Баячуудад илүү татвар оноох нь хамгийн зөв арга зам. Цар тахлын дараах үед дэлхийн эдийн засгийг сэргээхэд баячуудын үүрэг их байх ёстой. Сүүлийн хоёр жил дэлхий дахин маш их зовлон үзсэн ч саятнууд бид улам баяжлаа” гэж бичжээ.

Дэлхийн хамгийн баян 10 хүний хөрөнгө 2020 оны гуравдугаар сарын үеэсээ хоёр дахин их болсон. Хэрэв 5 сая доллароос илүү мөнгөтэй хүнд нэмэлт татвар 2 хувь, 50 саяас дээш хөрөнгөтэйд нь 3 хувь, тэрбумтнуудад 5 хувь татвар онооход л 2,5 триллион доллар цуглана. Энэ мөнгөөр 2,3 тэрбум хүнийг ядуу байдлаас гаргаж, эсвэл хүн бүрт хангалттай коронавирусний вакцин үйлдвэрлэж болно гэж эх оронч саятнууд анхааруулжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 01 сарын 21

Mogoliin tonyylchin ter bymtanguudaas 100 hvi tatavar avah heregtei.Svg.Batbold.Bagabanid geedel munch ih shulamnyyd bna daa.Mongol vneheer gaihaltai hugchij ard tvmen bvged sayatan bolno doo.

0  |  0
Top