Нэр төрөө эрхэмлэх гэдэг нь монголчуудын хувьд маш чухал зүйл. Удам судрынхаа нэрийг хугаллаа, гэр бүлийнхээ нэрийг доош нь татлаа, эцэг эхийнхээ нэрийг барлаа. Гэхдээ нэр төрөөс өөр чухал зүйлгүй удам уу. Удам судар нь үргэлжлэх үгүй дээрээ тулдаг асуудал бишгүйдээ олон. Хатуу, чанга гараар өсгөсөн хүүхэд нь чанга гартай хэрцгий нэгэн болж өсөөд амссан зүйлээ дотныхоо хүнд гаргах нь нөгөөх гайхалтай удам судар, залгамж халаа, зааж сургах уламжлал биш биз дээ.
"Монголын гурван эмэгтэй тутмын нэг нь хүчирхийлэлд өртсөн байдаг" гэсэн судалгааг уншаад айх, жихүүцэх зэрэгцэж билээ. Монгол эмэгтэйчүүд хамгийн их хүчирхийлэлд өртдөг газар нь гэр. Хамгийн аюулгүй байх ёстой газар нь тэдний хувьд хамгийн аюултай газар нь болжээ. Дөлж, зугтааж нуугдах ч газаргүй тэдэнд нэр төрийн төлөө ясаа хугалуулах гэсэн сонголт л үлддэг бололтой.
Манай нийгэмд хүчирхийлэлд өртсөн эмэгтэйг буруутгах хандлага их бий. "Өөрөөсөө болсон" гэдэг буруушаах үгнээс тэр хандлага нь мэдрэгдэнэ. Ялангуяа хөдөө орон нутагт энэ байдал хамгийн их ажиглагддаг. Учир нь гэрийн эзэгтэй гэх тансаг нэршилтэй л болохоос нийгэмд, гэрийнхээ санхүүд, амьдралд бүрэн оролцож чаддаггүй.
Энэ нь сэтгэцийн болон бие махбодьн хувьд хүчирхийлэл авахад хүргэдэг. Ийм жендэрт суурилсан хүчирхийллийн талаар хариу арга хэмжээ авах анхны алхам бол сайн мэдээлэл юм. Гэтэл эмэгтэйчүүд энэ талаараа хэлдэггүй. Нөхөртөө ясаа хугартал ташуурдуулчихаад хэнд ч хэлэхгүй бороолтол нь нууцална. Учир нь ямар нэг байдлаар хэн нэгэнд мэдэгдвэл нөхрийнхөө нэр төрийг сэвтэх вий гэх айдас уу эсвэл ингэж л байдаг гэсэн хайхрамжгүй байдал уу.
О.ГАНЖАРГАЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Аав руугаа “OKOSU\nдээр (Whats-app 2348115799318 )\nТэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна.\nХайрын шившлэг, харилцааг сэргээх,\nОюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүн рүү okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү