Жоковичийг хөөсөнд уурласан Серби "Rio Tinto"-гийн лизенцийг хүчингүй болголоо

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 26

Сербийн алдарт теннисчин, дэлхийн чансааг тэргүүлэгч Новак Жоковичийг тэмцээнд оролцохоор очиход нь Австралийн Засгийн газраас визийг нь цуцалж, албадан гаргасан билээ.

Шалтгаан нь Новак вакцин хийлгээгүй явдал байлаа. Энэ явдалд дургүйцсэн Сербийн Засгийн газар болон Ерөнхийлөгч нь Австралид эсэргүүцэл илэрхийлж байсан билээ.
 


Удалгүй хариуг нь барьж, Австралийн "Rio Tinto" компанийн Серби дэх лити олборлох төслийг зогсоолоо.

Тус компанийг мэдээллээ дутуу танилцуулсан хэмээн буруутгасан байна.

"Rio Tinto" компанийн Ерөнхий захирал Якоб Стаушолм “Бид Сербийн хууль тогтоомжийг хатуу чанга баримталсан. Энэ явдал тус улсыг ногоон эдийн засагт шилжихэд нь том саад болж магадгүй. Лити бол Европ тив цаг агаарын өөрлөлттэй тэмцэхэд чухал үүрэгтэй юм” гээд шүүхэд заргалдахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Асуудал ийн хурцадсанаар 2.4 тэрбум ам.долларын өртөгтэй энэ төсөл цаашид хэрхэх нь тодорхойгүй болжээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
daichin uls(192.82.76.84) 2022 оны 01 сарын 26

eh oronoo hairlaj sur pzdanuudaa

0  |  0
Мундаг(202.126.89.222) 2022 оны 01 сарын 26

Сербийн зөв.

0  |  0
Мөнх(66.181.181.101) 2022 оны 01 сарын 27

Энэ серби гээд бгаа улс чинь маниас доор ухаантай юм биш үү.

1  |  1
Иргэн(202.9.46.50) 2022 оны 01 сарын 26

Ганц хүнээс болж гэрээг нь цуцалж байхад , манайх бүхэл бүтэн улсаараа олон жил хулхидуулсан даа

6  |  0
Монгол(103.212.118.200) 2022 оны 01 сарын 26

Угаасаа мангар юм чинь хэд ч хийсэн яадаг юм чамд

0  |  0
Зочин(202.126.89.228) 2022 оны 01 сарын 26

113.89- д хариу. Жилд 2 удаа л хийлгэнэ. Чи одооноос 50 жил амьдарна гэвэл 100 удаа хийлгнэ гэсэн үг. Ухаан санаа сайжирч байна гэсэн шүү.

0  |  1
(59.153.113.89) 2022 оны 01 сарын 26

ene turshiltin vatsiniig chini odoo heden udaa hiilgeh yum be ingej baigaad mangar bolchuul yaahiin???

1  |  0
Top