Санхүүгийн нөхцөл зөөлөрч, эдийн засгийн сэргэлтийг дэмжсэн гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 01 сарын 31

Мөнгөний бодлого, макро зохистой бодлого, санхүүгийн зохицуулалтын арга хэмжээг мөчлөг сөрсөн байдлаар хэрэгжүүлсний нөлөөгөөр санхүүгийн нөхцөл зөөлөрч, эдийн засгийн сэргэлтийг дэмжиж байна гэж Төв банкнаас мэдэгдлээ. Тухайлбал,

Зээл олголт нэмэгдэн, 2021 оны 12 дугаар сарын байдлаар банкны системийн зээлийн үлдэгдэл жилийн 21.3 хувиар өссөн.

Шинээр олгосон зээлийн дундаж хүү 2021 оны 12 дугаар сарын байдлаар 13.2 хувь болж, өмнөх оны мөн үеэс 1.2 нэгж хувиар тус тус  буурсан.

Төлбөрийн тэнцэл хүлээгдэж буй гүйцэтгэлээр 2021 онд 235 сая ам.долларын алдагдалтай гарч, гадаад валютын албан нөөц 4.36 тэрбум ам.доллар буюу импортын 7.9 сарын хэрэгцээг хангах түвшинтэй 2022 оныг угтсан гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top