Сар шинийн өдрүүдэд БАНКУУДЫН ажиллах ЦАГИЙН ХУВААРЬ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 02

Улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлдэг банкууд сар шинийн өдрүүдэд ямар хуваариар ажиллах болсон талаар тодрууллаа.
 

  • ГОЛОМТ БАНКНЫ тухайд битүүний өдөр бүх салбарууд 09:00-16:00 цагийн хооронд хэвийн ажиллана. Харин сар шинийн баярын өдрүүд буюу 2022 оны хоёрдугаар сарын 2-6-ны өдрийг дуустал бүх салбар нэгжүүд ажиллахгүй амрах ажээ. Ажил хоёрдугаар сарын 7-ны өдрөөс хэвийн үргэлжилнэ.
     
  • ХАС БАНКНЫ тухайд өнөөдөр /2022.02.01/ цагийн хуваарийн дагуу ажиллах бөгөөд сар шинийн өдрүүдэд буюу 2-6-ны өдрийг хүртэл бүтэн амрах юм. Харин ирэх долоо хоногийн нэг дэх өдрөөс /2022.02.07/ энгийн цагийн хуваарийн дагуу ажиллах ажээ.


 

  • ХААН БАНКНЫ хувьд бусад банктай адил өнөөдөр /2022.02.01/ цагийн хуваарийн дагуу буюу 16:00 цаг хүртэл ажиллаад, сар шинийн өдрүүдэд бүтэн амрах юм. Энэ хугацаанд харилцагчид өөрт ойр ухаалаг банкаар үйлчлүүлэх боломжтой.
     
  • ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн сар шинийн өдрүүдэд буюу 2022 оны хоёрдугаар сарын 2-4-ний өдрүүдэд бүтэн амрах бөгөөд хоёрдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах аж. Түүнчлэн битүүний энэ өдөр хэвийн цагийн хуваариар ажиллаж байна.


 

  • КАПИТРОН БАНКНЫ төвийн салбар нэгжүүд өнөөдөр 09:00-16:00 цаг хүртэл, Их дэлгээр салбар 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Харин шинийн 1 болон 2-ны өдрүүдэд бүх салбар нэжүүд амрах бөгөөд баасан гарагт /2022.02.04/ Их дэлгүүр салбар 09:00-17:00 цаг хүртэл. ажиллах ажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top