АНУ-ын Сенат Украины эргэн тойрон дахь нөхцөл байдал хурцдаж болзошгүй тохиолдолд энэ долоо хоногт Оросын эсрэг багц хоригийг баталж магадгүй талаар Bloomberg агентлаг мэдээллээ.
АНУ-ын Сенатын Гадаад харилцааны хорооны дарга Роберт Менендес “Бид тохиролцоонд хүрэх шаардлагатай хэд хэдэн эцсийн асуудлыг хэлэлцэхээр хүлээж байна” гэж мэдэгджээ.
Түүнчлэн сенатч Крис Мерфи хориг арга хэмжээний шинэ багцын талаар нарийн ширийн зүйлийг дараа тохиролцож магадгүй гэжээ.
Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс өмнө нь “Москва хоригт бэлтгэж, хоригийн үр дагаврыг зөөлрүүлэхгүйн тулд ОХУ-ын эсрэг бэлтгэж буй хориг арга хэмжээний талаар АНУ урьдчилж задруулахгүй” гэсэн билээ.
Харин ОХУ хаашаа ч довтлохгүй гэж Кремль мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Ineedtei hugshin yankuud..