Хил боомтын нөхцөл байдал нь инфляцын төдийгүй бизнесийн идэвхжилд чухал нөлөөлөх хүчин зүйл болж байна гэж Төв банкнаас мэдэгдлээ.
Гэхдээ боомтын хязгаарлалт 1 дүгээр улиралд жигдэрнэ гэж үзэж буй аж. Төв банкны зүгээс Мөнгөний бодлогын тохируулгыг хийж, инфляцыг тогтворжуулах арга хэмжээ авах хэдий ч, инфляцыг өдөөх гадаад хүчин зүйлсийн эрсдэл өндөр байгааг тэмдэглэх нь зүйтэй гэж Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч хэллээ.
Богино хугацаанд инфляц нийлүүлэлтийн шалтгаанаар нэмэгдэх гадаад болон дотоод орчны эрсдэл өндөр байгаа хэдий ч, 2022 оны сүүлээс үнийн өсөлт тогтворжиж, инфляц Төв банкны зорилтын дээд хязгаарын орчимд хүрч буурах суурь төсөөлөлтэй байна гэв.
Сэтгэгдэл ( 0 )