Япон АНУ-д жилд 1.25 сая тонн ган татваргүй экспортолно

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 08

АНУ, Японы эрх баригчид 2018 онд ногдуулсан татварын талаар тохиролцоонд хүрсэн тухай АНУ-ын Худалдааны яам мэдээлжээ. Хэлэлцээр энэ оны дөрөвдүгээр сарын 1-нд хүчин төгөлдөр болно.

Ингэснээр Япон улс АНУ-д жилд 1.25 сая тонн ган экспортлох боломжтой болж байна. Квотоос давсан бүтээгдэхүүнд татвар ногдуулах аж.

2018 онд АНУ-ын тухайн үеийн Ерөнхийлөгч Доналд Трамп ган, хөнгөн цагаан бүтээгдэхүүнд 25, 10 хувийн импортын татвар ногдуулах захирамж гаргасан билээ. Энэхүү шийдвэр нь Япон зэрэг олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс хатуу шүүмжлэлд өртсөн. Киодо агентлагийн онцолсноор, шинэ хэлэлцээр хөнгөн цагаан бүтээгдэхүүнд хамаарахгүй юм байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top