Сүүлийн хоёр долоо хоногт эрдэс бүтээгдэхүүний экспорт өмнөх долоо хоногуудтай харьцуулахад өсөлттэй байна гэж УУХҮЯ-наас мэдээллээ.
Энэ сарын 4-10-ны өдрүүдэд авто замаар 1224, төмөр замаар 654 чингэлэг, он гарснаас хойш нийт 806.7 мянган тонн нүүрс экспортод гаргажээ. Зэсийн баяжмалын хувьд авто замаар 152 чингэлэг, төмөр замаар 329 чингэлэг, он гарснаас хойш 124.5 мянган тонн зэсийн баяжмал экспортод гаргасан байна.
Төмрийн хүдэр, баяжмалын хувьд өнгөрсөн долоо хоногт төмөр замаар 1086 чингэлэг гаргажээ. Он гарснаас хойш нийт 165.2 мянган тонн төмрийн хүдэр, баяжмал экспортолжээ.
Төв банк оны эхнээс 1,663.0 кг алт худалдан авсан нь өнгөрөгч оны мөн үеэс 4.7 хувиар өсжээ.
Сэтгэгдэл ( 0 )