НЭГДҮГЭЭР САРД: Төсвийн алдагдал гурав дахин өсжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 02 сарын 18

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2022 оны  нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 301.5 тэрбум төгрөг буюу 42.4 хувиар өссөн үзүүлэлт аж.

Харин тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 946.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 280.4 тэрбум төгрөг буюу 42.1 хувиар өссөн үзүүлэлт гэж ҮСХ-ноос мэдээллээ.

Төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1.3 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 358.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, төсвийн алдагдал өмнөх оны мөн үеэс 239.8 тэрбум төгрөг буюу гурав дахин өсжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top