Барилга угсралт, их засварын ажил 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр 4.5 их наяд төгрөг болсон байна. Тодруулбал, 4.4 их наяд төгрөгийн ажлыг дотоодын барилгын байгууллага, 104.6 тэрбум төгрөгийн ажлыг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэжээ.
Барилга угсралт, их засварын ажил өмнөх оноос 695.6 тэрбум төгрөг буюу 13.4 хувиар буурчээ.
Дотоодын барилгын байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 685.3 тэрбум төгрөг буюу 13.5 хувиар буурсантай холбоотой байна.
ДОТООДЫН БАРИЛГЫН БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭСЭН БАРИЛГА УГСРАЛТ, ИХ ЗАСВАРЫН АЖИЛ, тэрбум төгрөгөөр
Сэтгэгдэл ( 0 )