Иргэдийн орлогыг үнэгүйдүүлсэн инфляцын ЗАДАРГАА

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 02 сарын 18

Инфляц буюу үнийн өсөлт энэ оны нэгдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 14.6 хувь, өмнөх сараас 2 хувиар өссөн. Харин Улаанбаатар хотын инфляц 16.6 хувьд хүрч өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн.

Тэгвэл Төв банкнаас инфляцын задаргааг харуулсан дараах инфографик мэдээллийг өгч байна

Инфляцын 14.6 хувийн өсөлт гэдэг бол сүүлийн 11 жилийн хугацаан дахь түүхэн өндөр түвшин болоод буй. Тодотгоход, инфляцын түвшин:

  • 2019 оны 1 дүгээр сард 7.3 хувь
  • 2020 оны 1 дүгээр сард 5.6 хувь
  • 2021 оны 1 дүгээр сард 2.4 хувьтай гарч байсан.

Харин энэ оны 1 дүгээр сард ийнхүү жилийн өмнөхөөс 12.2 нэгж хувиар нэмэгдэн, 14.6 хувийн өсөлттэй гарлаа. Үнийн өсөлт ийм өндөр хувьтай гарахад:

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 21.3 хувь
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.8 хувь
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 9.6 хувь
  • Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 15.8 хувь
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 10.6 хувь
  • Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 21.1 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хорооноос тайлбарлаж байна.

Өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас хойш тасралтгүй өссөөр байгаа инфляцын эрчим буурахгүй байгаатай холбогдуулан Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн сард (2022.01.28) ээлжит бусаар хуралдаж, Бодлогын хүүг өсгөж, 6.5%-д хүргэх шийдвэр гаргасан билээ.
Монголбанкны зүгээс цаашид эдийн засгийн сэргэлтийн өрнөлтэй уялдуулан инфляцыг тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогын арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэх болно гэдгээ мэдэгдсэн.

Богино хугацаанд инфляц нийлүүлэлтийн шалтгаанаар нэмэгдэх гадаад болон дотоод орчны эрсдэл өндөр байгаа хэдий ч, 2022 оны сүүлээс үнийн өсөлт тогтворжиж, инфляц Төв банкны зорилтын дээд хязгаарын орчимд хүрч буурах суурь төсөөлөлтэй байна гэсэн байр суурийг Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн илэрхийлж байв. 

Төв банкны тухайд энэ оны сүүлээр инфляцын эрчим буурна гэсэн ийм төсөөлөлтэй байгаагийн нөгөө талд үнийн бодит өсөлт иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлсөн өдрүүд үргэлжилсээр байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Rush Qin(185.187.243.200) 2022 оны 03 сарын 14

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж харсан бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт хэвтэж байсан өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) нэг бөөрөө худалдсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу амьдарч байгаад маш их

0  |  0

Top