НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл Украины асуудлаар хуралдаж байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттереш хурлын эхэнд Путиныг дайралтаа зогсоож, энх тайван байдлыг сахихыг уриаллаа.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донбасст цэргийн тусгай ажиллагаа явуулах шийдвэр гаргаснаа иргэддээ хандан үг хэлэхдээ мэдэгдсэн билээ.
Путин нөхцөл байдал яаралтай арга хэмжээ авахыг шаардаж байгааг хэлээд, "Донбасс дахь Бүгд найрамдах улсуудын ард түмэн ОХУ-аас тусламж хүссэн" гэсэн юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч "НҮБ-ын дүрэмд зааснаар Холбооны зөвлөлийн зөвшөөрлөөр Холбооны хурлаас баталсан БНДАУ, БНЛАУ-тай байгуулсан найрамдал, харилцан туслалцах тухай гэрээний дагуу би цэргийн тусгай ажиллагаа явуулахаар шийдлээ" гэж мэдэгдсэн.
Сэтгэгдэл ( 2 )
НҮБ уриалахаас өөр юи хийдэггүй юи байна доо
Uu huurhiii