ОХУ-аас Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагаа дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
- Украины Ерөнхий Прокурорын газраас Хорих газарт ял эдэлж байгаа хуучин дайчдыг суллаж, байлдааны ажиллагаанд оруулах болжээ. Прокурор Андрей Синюк Громадське сувагт ярилцлага өгөхдөө “Эх орноо хамгаалах хүсэлт гаргасан, өмнө нь цэргийн алба хааж байсан хүмүүсийг суллана. Гэхдээ байлдааны туршлага, байгуулсан гавьяа, үнэхээр гэм буруугаа цайруулах хүсэлтэй байгаа эсэхийг шалгана” гэж ярьсан байна.
- Киевийн ойролцоох Ирпень хотод том дэлбэрэлт боллоо.
- Ерөнхийлөгч Зеленский Украин улс НҮБ-ын Олон улсын шүүхэд ОХУ-ын эсрэг зарга мэдүүлснээ зарлалаа.
- Швед, Бельги, Ирланд улсууд ОХУ-аас агаарын хилээ хааснаа зарласнаар Европын нийт 11 орны агаарын замаар Оросын онгоц нисэх боломжгүй болжээ.
- Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Беларусын ард түмэнд хандан, үг хэллээ. Тэрээр “Одоо болж байгаа дайнд та бүхэн манай эсрэг талд байна. Та нар хэн гэдгээ шийдэх хэрэгтэй. Беларусиараа байгаарай, Орос болж болохгүй. Энэ сонголтыг одоо та нар хийж байна” гэж хэлсэн байна.
- Беларусын нутаг дэвсгэрээс Украин луу пуужин харвасныг Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенко хүлээн зөвшөөрлөө.
- Украинд гадаадын сайн дурынхнаас бүрдсэн хамгаалалтын интернационал отряд байгуулна гэж Ерөнхийлөгч Владимир Зеленский зарлалаа.
- Беларусын Гомельд хэлэлцээр хийхээр очоод байгаа ОХУ-ын төлөөлөгчид Украины талын хариуг орон нутгийн цагаар 15,00, УБ-ын цагаар 21:00 цаг хүртэл хүлээнэ гэж мэдэгдэв.
- Австри, Болгар, Их Британи, Латви, Литва, Польш, Румын, Словен, Чех, Эстони улсууд ОХУ-аас агаарын замаа хаагаад байна.
- Украины Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Сергей Никифоров “Украин улс хэлэлцээ хийхэд бэлэн ч Беларусьт очихгүй. Энэ улсаас пуужин харваж байгаа. Баку, Истанбул, Варшав, Венад хэлэлцээр хийвэл очно” гэж мэдэгдлээ.
- Харьков хотын гудамжинд ширүүн тулалдаан болж байна.
- “Луганскийн БНУ-ын цэрэг 3 өдрийн дотор 52 км давшиж, Новоахтырку, Смоляниново, Станично-Луганское гэсэн гурван суурин газрыг эзэллээ. ОХУ-ын Зэвсэгт хүчин Херсон, Бердянскийг бүслэж, Геничевск болон Херсоны нисэх буудлыг хяналтдаа авлаа” гэж ОХУ-ын БХЯ-ны төлөөлөгч, хошууч генерал Игорь Конашенков мэдээллээ.
- Оросын цэрэг Харьков хотын төвд орж ирлээ гэж ТАСС агентлаг мэдээллээ.
- Киев хотын дэд дарга Николай Поворозник “Киевт байдал хэвийн, Украины армийн бүрэн хяналтад байна. Өнгөрсөн шөнө хотод хорлон сүйтгэх хэд хэдэн ажиллагаа гарсан” гэж мэдээллээ.
- Киевийн ойролцоох Васильковд нисэх буудлын төлөө ширүүн тулаан болж байна. Тиймээс энд шатаж байгаа нефтийн агуулахын түймрийг унтрааж чадахгүй байна.
- ОХУ-ын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш 120 мянган хүн Украиныг орхин гарсны ихэнхийг нь Польш улс хүлээн авчээ.
- Киев хотод даваа гарагийн өглөө болтол үдэш 19,00 цагаас хойш гарахыг хориглосон. Хотын дарга Виталий Кличко “Комендантын цагийг зөрчсөн хүн болгоныг Оросын хорлон сүйтгэгч гэж үзнэ” гэж мэдэгдлээ.
- ОХУ, Украины армиас өчигдрийн байлдааныг дүгнэлээ. Хоёр тал хоёул олон чиглэлд тулалдаан болсон ч том давшилт , хөдөлгөөн болоогүй болохыг хүлээн зөвшөөрчээ.
- Киевийн радио идэвхт хаягдлын агуулахт сум туссан талаар Украины хэвлэл мэдээллээ. Гэхдээ гадуур хорт бодис, хий алдагдаагүй, радиацийн хэмжээ хэвийн байгаа гэнэ.
- Өнгөрсөн шөнө Киев хотын хэд хэдэн дүүрэгт буудалцаан болж, дэлбэрэлтийн дуу сонсогдож байсныг хэвлэлүүд онцолж байна. Харьковт хий дамжуулах хоолой дэлбэрсэн бол одоо Васильковт нефтийн агуулах шатаж байна.
- Украины “Укрзализныця” компаниас Оросын Төсөр замтай бүх харилцаагаа тасалснаа мэдэгдлээ. Орос, Украин улсуудыг холбосон бүх төмөр замын холбоог устгасан гэнэ. Энэ шийдвэр Европ, Азийн олон орны эдийн засагт нөлөөлөх нь гарцаагүй.
- ОХУ-ын түрэмгийллээс айсан Финланд улс иргэд дундаа НАТО-д элсэх санал асуулгыг парламентад хэлэлцэх эсэх талаар гарын үсэг цуглууллаа. Дарламентад ямар нэг асуудлыг хэлэлцэхэд 50 мянган хүний санал хэрэгтэй байдаг бол 58 мянга хэдийн цугларчээ. Финланд улс олон жилийн турш төвийг сахисан статусаа аюулгүй байдлын баталгаа гэж үзэж байсан юм.
- Их Долоон гүрний ГХЯ-ны сайд нар өнөөдөр Украины байдлыг хэлэлцэнэ.
- Украины нийслэл Киев хотын эргэн тойронд буудалцаан болж байна.
- АНУ-ын Newsweek сэтгүүл “Киев эзлэгдсэний дараа Украинд Москвагийн дагуул Засгийн газар тогтоно. Хэрэв Орос, Украины хэлэлцээр болох юм бол Москва цэргээ гаргах болно. Ингэснээр дайн дуусах ч НАТО, Барууны орнууд маш их доромжлол амсаж, нэр хүнд нь буурна. Путин Чечень, Гүрж, Крымд дайаж байсан ч хэзээ ч ялагдаж байгаагүй” гэж бичжээ.
- Луганскийн БНУ-ын Ровенькийн нефтийн баазад 200 тонн дизель шатаж байна
Сэтгэгдэл ( 4 )
cham shig muu gologuud orosiin baiguulij ogson mongol ulsd min ingej hutsaj bgaa daa bayrlaj ybaa. orosuud tuslaagui vei mongu hvn geed hujaa l ybj bgaa daa. tusgaar togtnoliig tsusaar abdag yum. hogiin fashist banderuudiig ustgaj baij ukirain uls heviin bolonoo..
202.9.46.142 тийм юм байдаггүй юм. Хөгшин төгцөг минь. Чиний оросод тал засдаг үе чинь өнгөрсөн. Дэлхий өөрчлөгдөж байна.
Энэ дайн бол АНУ тэргүүтэй барууны орнуудын дээрэнгүй үзлийн гай гаараа 8 жилийн турш турхирч гал дээр тос нэмж байсан нь өнөөдөрогамшиг дагуулсан гэж бид ойлговол зохино. Укайрнчууд алагдаж байгаа гомдлоо ”Зелесний” гэх мэдлэг боловсролгүй алиа салбадайгдаа гарга!!! ”Уулын буга хараад унасан морио голов”нэгчээр мөнхий хөршөө элдвээр гоочилж,дорд үзэж муучилдаг алиа салбадайг тархин дээрээ залсандаа х”Украйны жирийн иргэж ойлгож харамсацгаавал зохино оо
энэ дайны гол буруутан нь барууныхан, НАТО. НАТО байхгүй байсан бол ийм зүйл болохгүй байсан юм. НАТО 1990 онд татан буугдах ёстой байв...