ШУУД: Эдийн засгийн өсөлт төсөөллөөс буурсан шалтгаануудыг танилцуулж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 02 сарын 28

Монголбанкнаас өнөөдөр /2022.02.28/  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа эдийн засгийн төлөв, санхүүгийн зах зээлийн нөхцөл байдлын  талаар танилцуулж байна. Өнгөрсөн хугацаанд ковидын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээний улмаас эдийн засаг сэргэлтийн нөхцөл байдал руу орсон  ч,  ковидын шинэ хувилбарууд тодорхойгүй байдлыг үүсгэж ирснийг дурдлаа.

Цар тахлын үеийн нөхцөл байдал Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлсөн бэ гэдгийг харахад, гадаад эдийн засагт нөлөөлсөн. Худалдааны түнш орнуудын гадаад худалдаан дээр тавьж байгаа хориг болон түүнээс хамаарсан нийлүүлэлтийн сүлжээний доголдол үүссэн. Тээвэрлэлтийн үнэ өссөн нь, бараа бүтээгдэхүүний үнийг өсгөсөн зэрэг асуудлуудыг дурдаж байна.

Дотоодод хөл хорио сулрахын зэрэгцээ эдийн засгийн зарим салбаруудад эерэг нөлөө үзүүлж байна.

Эдийн засгийн өсөлт хүлээлтээс муу гарахад нөлөөлсөн хүчин зүйлсийн талаар дурдахдаа,  2021 оны эхний хагас хөл хорионы дэглэмтэй байсан. Дотоод хүчин зүйлс өсөлтийг дэмжих чиглэлд үр дүнгээ өгсөн боловч, хилийн хязгаарлалт өсөлтийг хязгаарласан гэхчлэн  мэдээлэл өгч байна.

 

ШУУД ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top