Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Европын парламентад хандан үг хэллээ.
Тэрбээр “Бид өнөөдөр үнэт зүйлс, эрх, эрх чөлөө, хүн бүртэй ижил тэгш байх хүсэл зоригийнхоо төлөө шилдэг хүмүүсээ, хүчтэй украинчуудынхаа амийг өгч байна.
Бид бүхнийг ялна гэж ярих дуртай. Өнөөдөр та нар үүнийг яриад зогсохгүй харж байгаад баяртай. Бид үнэхээр бүгдийг ялна. “Украин Европыг сонгосон” гэсэн хэллэг бий. Бид үүнд эрмэлзэж, үүний төлөө явж байна. “Европ Украиныг сонгосон” гэсэн үгийг сонсохыг хүсэж байна.
Бид өөрийнхөө газар нутаг, эрх чөлөөний төлөө тэмцэж байна. Манай улсын бүх том хотууд бүслэлтэд байгаа ч манай эрх чөлөө, улс руу хэн ч орж чадахгүй. Украины бүх хотын талбайг Эрх чөлөөний талбай гэж нэрлэх болно.
Бид өөрсдийнхөө эрх, эрх чөлөө, амь нас, амьдралын төлөө тэмцэж байна. Мөн бид Европын бүрэн эрхт гишүүн болохын төлөө тэмцэж байна.
Европын Холбоо Украинтай байхад илүү хүчирхэг болно. Та наргүй Украин улс ганцаардах болно.
Бид хүчтэй гэдгээ баталсан. Бид та нарын адил гэдгээ баталсан. Та нар бидэнтэй хамт гэдгээ батал. Та нар биднийг орхихгүй гэдгээ батал. Та нар жинхэнэ европчууд гэдгээ батал. Тэгэхэд амьдрал үхлийг ялж, ертөнц харанхуйг ялна.
Украин улс эрх чөлөөнийхөө төлөө хэт өндөр үнэ төлж байна. Украин улс аль хэдийн Европын сонгосон. Одоо Европт Украиныг сонгох цаг нь ирсэн” гэж мэдэгджээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украиныг тусгай процедурын дагуу Европын Холбоонд элсүүлэх хүсэлт гарсан билээ. Мягмар гарагт /2022.03.02/ хүсэлтийг хэлэлцэх процедурыг эхлүүлсэн байна.
Европын Холбооны гишүүн найман орон албан ёсны мэдэгдэл хийж, Украин улсад нэр дэвшигч орны статус олгохыг уриалжээ.
Сэтгэгдэл ( 11 )
Фашист нацист Зеленсзийн хэдэн урвагчийг аваад Европ бүр дордох байлгүй
АНУ, НАТО-оос ирж (Жо Байден) зохион байгуулсан Төрийн эргэлт(Майдан)-ийн дараа Украйны бандерч засаг Донецк, Луганскад шууд зарлаагүй дайн эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд энд 60 000 энгийн иргэн амиа алдаж, 44 тосгон сүйрсэн! Сүүлдээ гэртээ биш подвальд амьдрах болсон. Дээр нь Украйн АНУ, НАТО-ийн стратегийн зэвсгийн бааз болох, цөмийн бөмбөг хэрэглэх асуудлыг тавих болсон. Ингээд элэг нэгтнээ хамгаалах, аюулгүй байдлаа хангах зорилголр ОХУ цэргийн ажиллагаанд орсон. Украйны эхлүүлсэн дайн ингэж өргөжсөн! Одоо Украйн бууж өгч хэлэлцээрт орох нь хамгийн ухаалаг алхам.
Эргүү шоучин минь наадуул чинь ЕХ-нд авах байсан бол аль хэдийн авчих байсан. Одоо өнгөрсөн зүйл гонгинож байхаар БУУЖ ӨГӨӨД, ДНР, ЛНР, Крымыг хүлээн зөвшөөрөөд Нацист, бандерч бус замаар цаашаа яв!
Zelensky gej erguu har alialagch ard irgedee eh ornoo hamgaalah nertei hiduulj bj ooroo ard n hudlaa tom tom shaasan pizda uhvel taarna, ugaasaa ene erguu ukrainii eronhiilogch usa iin hoshigoruulaltand n l yavj bga zugeer ugsen atsniih n huchtei ntr yas baildval aluulahaa medehgui hevtej bj erguu hoshin shogiin dagz
Дайныг дэмжигчид орос руугаа далдарцгаа
Украины үндэсэрхэг үзэлтнүүд оросын ард түмнийг олон жил дарласан гэж сонссон .Үнэн бол та нарыг үзэн ядна
Оросын хүчинд Монгол үлдсэн түүхийн үнэн дээ түүнээс биш өвөрмонгол шиш ,радио суух байснаа бүү март
Ёвроп авах уу АНУ аав айгаад байдаг болохоос украинчууд дуртай орон байх х үй дээ нахал муухай жинхэнэ фашистууд юм биш үү
\nБарууныг их магтахаасаа өмнө тэдний бүтээсэн өнөөгийн Ливи, Ирак, Сири\nгм улсуудыг нэг хараарай. Иймд баруууныхнаас ямагт болгоомжилж байвал зохино. Манай өнөө Оюу толгойг л хар л даа, бид хэдэн жил хэдэн хэсэг талцаж хэрэлдэж байгаа билээ....
Барууныг магтан дуулдаг баабар мэтийн нөхөд тэдэнд тархиа угаалгасн нөхдөд энэ үймээн самуун, дайн дажны цаадхи жинхэнэ эзэд нь АНУ тэдний цаадхи жүүдүүд шүү. Орос руу Украйныг турхирсаар байгаад өнөөгийн энэ эмгэнэл рүү 2 орныг түлхэсэн новшнууд.
Оросыг дэмждэг эмээ өөө нар болиорой хүний эрх чөлөөнд халдсан оросыг дагвал хожим нь үр хүшхэд чинь боол шиг амьдрана