"Эрхэт Монгол" групп “ХАЙРЫН ХОТ" төслөө албан ёсоор эхлүүллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 09

Нийгмийн хариуцлагаар манлайлагч “Эрхэт Монгол” групп 2022 оны хамгийн анхны бүтээн байгуулалт “ХАЙРЫН ХОТ” хаус хорооллын төслөө албан ёсоор эхлүүлж байна. “Хайрын хот” буюу “LOVE CITY" төсөл нь Хан-Уул дүүргийн 14-р хороо, Нисэхийн аюулгүйн тойргоос баруун урд зүгт 9 км зайд нийт 55 га газар нутгийг хамарсан, нийгэм соёлын цогц үйлчилгээ бүхий төлөвлөлттэй, 2224 айлын дөрвөн улирлын хаус болон апартмент хорооллыг бүтээн байгуулах юм. 

Цэвэр агаар, эрүүл хөрсөнд, эрчим хүчний хэмнэлттэй орчин, технологиор метр квадрат, загварын өргөн сонголттой барьж байгуулахаар төлөвлөгдсөн “Хайрын хот” дөрвөн улирлын хаус болон апартмент хороолол нь 300.000 м.кв ногоон байгууламжтайгаас гадна хаус тус бүр өөрийн эзэмшил газартай гэдгээрээ онцлог юм.

“Хайрын хот” хаус хорооллын төслийн нэгдүгээр ээлж 2022 оны 9-р сард ашиглалтад орох бөгөөд хэрэглэгчээ бодсон үнийн санал, төлбөрийн уян хатан нөхцөлтэйгөөр орчин үеийн минималист хэв маяг бүхий 11 төрлийн нордик, степпе загварын сингл, твин, таун, мульти хауснуудаас сонголтоо хийхийг санал болгож буй юм. 

 

ТӨСЛИЙН ДАВУУ ТАЛ:

 

  • Хотын хөгжлийг угтсан, Хөшигийн хөндийг түшсэн супер байршил
  • Төвийн болон төвлөрсөн дэд бүтцэд бүрэн холбогдоно
  • “Чингис хаан” ОУНБ чиглэлийн хурдны замын дэргэд
  • Түгжрэл, дуу чимээнээс ангид
  • Цэвэр агаар, эрүүл хөрс, уужим талбиун харууц
  • 300.000 м.кв ногоон байгууламжтай
  • 200.000 ширхэг мод, бут сөөгтэй
  • Хэрэглэгчээ дээдэлсэн үнэ, уян хатан төлбөрийн нөхцөлтэй
  • Ирээдүйд үнэ цэн нь үргэлж өсөн нэмэгдэх байршил
  • Эрчим хүчний онцгой хэмнэлт
  • Ухаалаг, зөв төлөвлөлт
  • Харуул хамгаалалтын нэгдсэн систем 
  • Орчин үеийн минималист хэв маяг
  • Загвар, талбайн өргөн сонголт
  • Өөрийн эзэмшлийн газар
  • Ашиглалтын зардал бага

     

ХАЙРЫН ХОТЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА

"Хайрын хот" төслийн нээлтийн үйл ажиллагаа 03-р сарын 12, 13-ны Бямба, Ням гарагт 10:00-18:00 цагийн хооронд төслийн талбайд болох бөгөөд Урлагийн оддын шоу тоглолт, төрөл бүрийн амтат халуун хоол, цай кофе, ундаагаар үйлчилнэ.

Эрхэм та бүхнийг цэвэр агаарт амрангаа төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг урьж байна.

ХАЙРЫН ХОТОД ТАВТАЙ МОРИЛНО УУ

 

АЛБАН ЁСНЫ ФЭЙСБҮҮК ХАЯГ: Хайрын хот / Love city

ТӨСЛИЙН БАЙРШИЛ: Хан-Уул дүүргийн 14-р хороо, Нисэхийн аюулгүйн тойргоос 9 км-т, “Өлзийт” хороолол руу эргэх замын дэргэд

ОФФИС ХАЯГ: Чингэлтэй дүүргийн 5-р хороо, Тэнгис кино театрын хойд талд “Оранж плаза” төв, 4 давхарт

БОРЛУУЛАЛТЫН АЛБА: 7777-9080, 9919-9080

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.46.118) 2022 оны 03 сарын 09

Sejigtei bn shuu!!!!!!?????

0  |  0
Top