АНХААР: Парацетамолтой ижил найрлагатай эмийг хавсарч хэрэглэвэл үхэх аюултай

Админ | Zindaa.mn
2022 оны 03 сарын 14

Сүүлийн үед бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбоотойгоор эцэг эхчүүд парацетамолтой ижил найрлагатай эмийг хавсарч, тун хэмжээг нь хэтрүүлж хэрэглэсний улмаас хүүхдүүд эмэнд хордох, цаашлаад амь насаараа хохирох аюул нүүрлээд байгаа талаар эмч, мэргэжилтнүүд анхааруулж байна. Тодруулбал, ижил найрлагатай буюу цитрамон,  миксафлю, минигрип, панадол зэрэг эмүүдийг хүүхдэд нэг дор их хэмжээгээр өгч болохгүй. Учир нь элгийг хордуулж, улмаар хордлогод оруулан, хүүхдийг үхэлд хүргэх аюултай ажээ.

Тиймээс парацетамолыг хүүхдэд 10-15 мг-аар 6 цагийн зайтай өгөх бөгөөд нэг хоногт дээд тун нь 60 мг байх ёстой гэнэ. Харин том хүний таблетикыг гурваас доош насны хүүхдэд 4/1-ээр зургаан цагийн зайтай өгч болох бол 3-5 насны хүүхдэд 2/1-ээр уулгадаг байна.

Өдөрт уух ёстой эмийн хэмжээ 60 мг-аас хэтэрч 150 мг-д хүрсэн тохиолдолд элэг шууд хордож эхэлдэг аж. Иймд эцэг, эхчүүд хүүхдэдээ уулгаж байгаа эмийн найрлагыг тогтмол анзаарч, эмчээс зөвөлгөө авч, эмийн бүтээгдэхүүний зааврыг сайтар уншин хэрэглэхийг зөвлөж байна.

Б.Нарангоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top