Банкуудын ам.доллар худалдах үнэ албан ханшаас 10 төгрөгөөр давж, 2912 боллоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 03 сарын 15

Төгрөгийн ам.доллартой харьцах албан ханшийг Төв банк сүүлийн байдлаар 2,892.70 төгрөг гэж зарлаад байна. Харин арилжааны банкуудын мөрдөж буй ханшийг харахад, төгрөгийн сулралтын хувь илүү өндөр байгаа юм. Тухайлбал:

 

  • Хаан банк 1 ам.долларыг  2911 төгрөгөөр
  • Голомт банк 1 ам.долларыг 2911 төгрөгөөр
  • Худалдаа хөгжлийн банк 1 ам.долларыг 2911 төгрөгөөр
  • Хас банк  1 ам.долларыг 2912 төгрөгөөр
  • Төрийн банк 1 ам.долларыг 2912 төгрөгөөр худалдаж байна.

 

Сануулахад, өнгөрсөн 2021 оны турш буюу бүтэн жил тогтвортой байсан ам.долларын  ханш энэ оны нэгдүгээр сарын сүүлчээс хойш тогтмол өсөлттэй байна.

2021 онд  төгрөгийн ам.доллартай харьцах албан ханш 2849 төгрөгт тогтвортой байсан байсан бол энэ оны  нэгдүгээр сарын 30-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ам.доллар төгрөгийн эсрэг чангарсан үзүүлэлттэй байна.

Хэрэглэгчийн итгэлийн индекс судалгааны 2021 оны дөрөвдүгээр улирлын дүнгээс харахад, хэрэглэгчид ирэх зургаан  сарын хугацаанд төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг 2945 төгрөг байна гэсэн хүлээлт давамгайлж  байгааг NRCC судалгааны байгууллагаас мэдээлсэн юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (202.9.46.252) 2022 оны 03 сарын 15

ТЭТГЭВЭР НЭМСНИЙ ДАРАА ЗААВАЛ ТӨГРӨГИЙН ХАНШ УНАГАЖ АЛДАГДЛАА НӨХДӨГ. ИНГЭЖ АРД ТҮМНИЙГ ХУУРАХАА БОЛИО

1  |  0
Top